Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд уралдаан зарлажээ
2016-01-29

 

Монголын урлагийн зөвлөл,  Канадын Элчин Сайдын Яамтай хамтран сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “Тэнцвэр” уралдааныг нээлттэй зарлажээ.

 

Уралдаанд уран зураг, баримал, инстоляци, фото, график зураг, видео чиглэлээр бүтээлээ туурвидаг сонсголын бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчид оролцох боломжтой юм байна.

 

Уралдааны бүтээлийг хоёрдугаар сарын 5-ний өдрийг дуустал Монголын урлагийн зөвөлийн байранд хүлээн авна. Шалгарсан бүтээлээр “Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэнг гаргах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин