“Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2016-01-29

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба "Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйнтулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид ёс зүйн дүрэм, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилготой уг хэлэлцүүлгийн үеэр "Монгол Улсын шүүхийн шинэтгэл, шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүй шүүгчийн мэргэшлийн алдаа ба ёс зүйн зөрчил, хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн хариуцлага зэрэг бодлогын асуудлыг хөндөн ярилцсан юм.

 

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон хуулийн байгууллагуудын төлөөлөл, шүүгч, өмгөөлөгч, прокурор, хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

 

Хэлэлцүүлэгт "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо бодлогын судалгааны үр дүн” сэдвээр ШСМСХ-ийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, "Шүүгчийн ёс зүйн хүрээ, хязгаар” сэдвээр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, хууль зүйн ухааны доктор Б.Уранцэцэг, "Монгол Улс дахь шүүгчийн ёс зүйн зөрчлийгхянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн,МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор,хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, "Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн хариуцлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

 

Ийнхүү хагас өдрийн турш үргэлжилсэн хэлэлцүүлэгт оролцогчид шүүхийн шинэтгэлийн анхаарал татсан чухал сэдвээр амжилттай хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг онцлон талархал илэрхийллээ. Хэлэлцүүлгийн үр дүнгээр удирдамж гаргана гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин