Томуугийн вирусын халдвараас сэргийл
2016-01-29

Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Шуурхай удирдлагын төвийн энэ сарын 27-28-ны өдрийн мэдээнд Швейцари улсаас тархсан H3N2 хэв шинжийн томуугийн вирусын халдвар Украйн улсын Киев хотод тархаж, энэ сарын 25-ны байдлаар нийт 18 хүн нас барсан. ОХУ-д томуугийн А хүрээний А(H1N1) халдвар, БНХАУ-д томуугийн А хүрээний А(H7N9), бусад оронд Зика, Коронавирүст халдварын тохиолдол, нас баралт бүртгэгдэж байгааг мэдээлсэн байна.

 

Иймд дээр дурьдсан халдваруудаас сэргийлэх хүрээнд хилээр нэвтэрч буй хөрш зэргэлдээ ОХУ болон бусад голомтот орноос ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, эрүүл мэндийн тандалт судалгааг явуулж, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, тусгаарлах өрөө, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах. 

 

Тээврийн хэрэгслэл, ачаа тээш, ажиллах орчин, гарын ариутгал, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийж, бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу тохиолдлын мэдээг холбогдох мэргэжлийн байгууллагад тухай бүр хүргүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгож байна. МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас дараах зөвлөмжийг гаргажээ.

Шувууний томуугийн A(H7N9) вирусын халдварын талаарх мэдээлэл, зөвлөмж


БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос 2016 оны нэгдүгээр сарын 11-нд шувууны томуугийн A(H7N9) вирусын хүний халдварын лабораториор батлагдсан 10 шинэ тохиолдол, 3 нас баралтыг ДЭМБ-д мэдээлжээ. Хятад улсын Засгийн газраас:


Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тандалтыг эрчимжүүлэх

Эмчилгээг сайжруулах

Эрсдлийн үеийн харилцаа холбоог сайжруулж, иргэдийг мэдээллээр хангах арга хэмжээ авч байна.

 

ДЭМБ-аас шувууний томуугийн дэгдэлт гарч буй улс руу аялаж байгаа аялагчдад:



Шувууны ферм болон амьд шувууны захаар аль болох зорчихгүй байх,

Тэжээвэр болон зэрлэг шувуудтай ойртож хавьтахгүй, шувууны сангас, ялгадаст хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа сайтар савандаж угаах,

Хоол хүнсний ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг анхааруулж байгаа тул БНХАУ руу хувийн болон албан ажлаар зорчиж буй манай улсын иргэд дээрх зөвлөмжийг сахиж мөрдөхийг зөвлөж байна.


2013 оноос хойш шувууны томуугийн A(H7N9) вирус хүнд халдварласан нийт 693 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин