Өвөлжилт хүндрэлтэй аймаг орон нутагт туслахыг уриаллаа
2016-01-29

Мичин жил наашилж сүүлээ шарвахнуу гэлтэй хоёр жилийн зааг дээр хүйтэн тачигнаж, цасанд даруулсан газар Монголоор нэлээн болох янзтай. Хахир хүйтэн, энэ их цасанд би яах вэ, хотынхонд ямар хамаа байна гэх нэг нь байдаг л байх. Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн оны зургадугаар сарын 22-ноос эхлэн иргэдийг нийгэмд чиглүүлсэн хүмүүнлэгийн аянд уруу татах болсон билээ. Тэд энэ удаа нийслэлчүүдээ хүмүүнлэгийн ажилд уриалж, “Бид хамтдаа” сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж буй талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

 

 

Өнөөдөр Монгол Улсын 18 аймгийн 50 гаруй сум зудын байдалтай, 100 гаруй сум цагаан зудтай байгаа  талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ярилаа. Бүх нутгаар цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 10-40см орчим болж мал бэлчээрлэх,адгуулах зэрэгт хүндрэл учраад байгаа аж. Иймээс Нийслэлийн МАН-ын хорооноос "Өвөлжилт хүндрэлтэй аймаг, орон нутаг, байгууллагуудад хамтдаа тусàлъя" аяныг Улаанбаатар хот дахь аймаг, сумын нутгийн зөвлөлүүд болон нийслэлчүүддээ уриаллаа.

 

Мөн түүнчлэн МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ОХУ-д саяхан хийсэн алба айлчлалын үеэр Нэгдсэн Орос намын бүсийн нарийн бичгийн дарга бөгөөд Москва хотын намын хорооны дарга О.А.Смолкинтай уулзаж хоёр хотын намын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За наад хөдөөнийхөн чин хотынхонд юугаар гийгүүлж бхйлаа мах хямдарлаа гэж үхэх гээд байгаа биз дээ зуданд алдсанд орвол хотод хямд зар одоо ааруул гэхэд л 1мянга улсын мал биш хувийн малаа арчлаадявна биз
2016-01-29
иргэн:
Элгэвч ,, нэмнээ , ,лаа, чүдэнз цуглуулаач ээ Хотынхон туслана шүү дээ Сайн зарлаач ээ Дүүрэг хороодуудаар дамжуулаад аваач ээ
2016-01-29