”Нарантуул” руу буухиа автобус үйлчилнэ
2016-01-30

Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний хүрээнд нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийнэ. Энэ өдрүүд буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс "Нарантуул" худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

 

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон "Дүнжингарав" худалдааны төвөөс "Хүннү молл" худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ. Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой. Нийслэл хот дотор такси үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм байна.

 

Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1  Орбит-Нарантуул зах 1 3
2  Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3  ХМК-Нарантуул зах 1 3
4  Баянхошуу-Нарантуул зах 1 3
5  Нисэх-Нарантуул зах 1 3
6  Яармаг-Нарантуул зах 1 3
7  Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8  Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9  Бэлх-Нарантуул зах 1 3
10  Шархад-Нарантуул зах 1 3
11  Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12  Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл 1 3
13  Чингисийн талбай-Хүннү молл 1 3

 

 

Shuud.mn
Сонин хачин