Өдөртөө хүйтний эрч суларна
2016-01-30

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Ихэнх нутгаар  шөнөдөө   хүйтэн   хонож,  өдөртөө  хүйтний эрч бага зэрэг суларна .

 

 2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

 

Хугацааны эцсээр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй.  Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.  Хүйтний эрч суларч  Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин