Нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2016-01-30

Нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй  “Эрүүл агаар-Рио-2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр өнөөдөр Хандгайтын “Янзага” зуслад болж байна.

 

Цасны баяраар “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болох юм. Мөн ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна.

 

“Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ, харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
иймэрхүү зүйлдээ албадлагаар оруулахаа болимоор:
Дарга нар ажил зохиосон нэртэй, очиж цагаа бүртгүүлж байгаа хэд нь архи гудраастай.Ингэх ямар хэрэгтэйн
2016-02-01
АРай арай:
Наана нь оюутнууд олс татаад л, агаа эгээ нар цаана нь архиа уугаад л
2016-01-31