Сирийн асуудлаарх хэлэлцээр эхэллээ
2016-01-31

 

 

Сирийн дотоодын хямралыг зохицуулах энхийн хэлэлцээр өчигдөр Женев хотноо эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

НҮБ-ын  Сирийн асуудал эрхэлсэн Стаффан де Мистура Сирийг төлөөлөн оролцож НҮБ-д сууж байгаа Сири улсын төлөөлөгч Башар аль Жаафарийн тэргүүлсэн төлөөлөгч нартай уулзсан байна. Уг уулзалт 2.30 цаг үргэлжилжээ.

 

Эхний өдрийн уулзалтад Мистура Сирийн төлөөлөгчидтэй уулзсан бол маргааш буюу даваа гаригаас Сирийн холбоотон орнууд болох ОХУ, Иран улсын төлөөлөгчидтэй хэлэлцэхээр болжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн хямралын асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой ганцаарчилан уулзахаар болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав. Өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын төлөөлөгчид уг энхийн хэлэлцээрт курдуудыг оролцуулах асуудлаар хэлэлцэхээр тохиролцжээ. Сирийн асуудлаарх энэхүү уулзалт зургаан сар орчим үргэлжлэх юм.

 

2011 оны дөрөвдүгээр сард дэгдсэн иргэний дайны улмаас тус улсын 350 мянган иргэн амиа алдаж, дөрвөн сая иргэн дүрвэжээ. Харин хэт даврагчдын террорист халдлагын улмаас хамгийн багадаа 100 мянган иргэн амиа алдаж, хоёр сая иргэн эх орноо орхин зугтсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин