Голланд хэт даврагчдад цохилт өгнө
2016-01-31

 

Голландын эзэн хааны нисэх хүчин Сири дэх Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах ажилд нэгдэж, агаараас цохилт өгөхөөр болсон талаар “www.mauinews.com” мэдээллээ.

 

Тус улсын Батлан хамгаалахын сайд Жанин Хеннис-Пласшерт өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Голланд хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгөх зөвшөөрөл авсан” гэж хэлжээ.

 

Голландын зургаан ширхэг “F-16” сөнөөгч онгоц маргаашнаас эхлэн Сири улсад цохилт өгөх гэнэ.

 

Өнгөрөгч баасан гаригт парламентад суудалтай намууд тохиролцоо хийж, агаараас цохилт өгөхөөр болжээ.

 

Голланд улс АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэлд багтдаг боловч өнгөрсөн оны эхнээс ганц ч удаа тус бүлэглэлийн байршилд цохилт өгөөгүй. Учир нь барууны орнуудад гарч буй дараалласан террорист халдлагын улмаас аюулгүй байдлын үүднээс цохилт өгөхөө зогсоожээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин