Шон Пенн: Эль Чапо тун хөгжилтэй нэгэн
2016-02-01

Холливуудын нэрт жүжигчин Шон Пеннийн “www.gossipcop.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ярилцлагынхаа эхэнд өмнөх харилцааны тухай асуумаар санагдаж байна. Учир нь энэ оны эхнээс хэвлэлүүд таныг экс эхнэр дуучин Мадоннатай эргэн нийлнэ гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээллийг батлах шиг та хоёр гар гараасаа хөтлөлцөн олон ч арга хэмжээнд оролцсон?

 

-Салалт гэдэг үгийг тайлбарлах тун амархан. Үзэл бодол нийлээгүйн гол шалтгаан бол салалт. Ямар ч шалтгааны улмаас гэр бүл, залуу хос салцгааж болно. Гэхдээ салсан гэх шалтгаанаар өмнөх сайхан харилцаагаа царцаах хэрэггүй. Бидний өнгөрүүлсэн цаг хугацаа давтагдашгүй. Хэдий бид салцгаасан ч тэр сайхан цаг хугацааг мартах шаардлагагүй. Салалтаас олон жилийн дараа тэр бүсгүйтэй уулзаж, ярилцахад өчүүхэн шалтгаанаар нэг нэгнээсээ тусгаарлагдсан гэдгийг ойлгосон.

 

 

-Таны ярианаас экс эхнэртэйгээ эргэн нийлэх бодолтой байгаа гэж ойлгож болох уу?

 

-Бидний хайр хөрөөгүй гэдэг чинь эргэн нийлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ эргэн нийлэх талаар би хувьдаа бодоогүй байна. Эмэгтэйчүүд юу бодож, юу төлөвлөж явааг сайн мэдэхгүй.

 

 

-Нийлж ч магадгүй гэсэн үг үү?

 

-Магадгүй. Нэг тоглолтын үеэр Мадонна намайг олны өмнө хараасан, харин өөр тоглолтын үеэр надад хайраа илчилсэн. Мадоннагийн салхи шиг бодол намайг заримдаа эргэлзэхэд хүргэдэг.

 

 

-Салсан шалтгаан гэх олон жилийн өмнөхийг би асуухыг хүсэхгүй байна. Гэхдээ таны хувийн амьдрал өнгөрсөн оноос эхлэн олон нийтийн анхаарлыг татах болсон. Жүжигчин Шарлиз Тероноос салахад бүгд л их гайхсан. Та хоёр хуримаа хийхээсээ өмнөхөн хоёр тийш болсон?

 

-Хүмүүс намайг Тероныг алдсандаа харамсах хэрэгтэй гэх байх. Учир нь тэр их сайхан бүсгүй. Анх харсан өдрөө л ухаангүй дурлаж, ганцаарчлан уулзахыг ямар их хүсч байсан гэж бодно. Эр хүн учир би эхэлж алхам хийсэн. Миний алхам зөв байсан. Гэхдээ бүх л зүйл эсрэгээрээ болсон. Яахав хааяа харамсах л юм. Гэхдээ тэвчихээс өөр сонголт алга.

 

 

-Шеронд гар хүрсэн гэх мэдээлэл гарч байсан?

 

-Би ууртай. Багаасаа л хатуу чанга гэр бүлийн хүмүүжил дунд өссөн. Аав минь ямар ч шалтгаангүй зоддог байсан. Би эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрч байгаагүй. Энэ бол худлаа, ташаа мэдээлэл байна. Үнэхээр утгагүй яриа байна. Салалт бүрт шалтгаан бий. Бидэнд ч гэсэн шалтгаан бий.

 

 

-Аав тань яагаад ямар ч шалтгаангүйгээр таныг зоддог байсан юм бэ?

 

-Архи уур хилэнг өдөөдөг. Энэ тухай ярихын тулд би 40-50 жилийн өмнөхийг эргэн санах болно. Дэндүү залхуутай бас уйтгартай.

 

 

-Таны хайрын түүх болон Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэратай биечлэн уулзсан асуудал үнэхээр олон улсын анхаарлыг татаж байна. Яагаад түүнтэй ярилцахыг хүссэн юм бэ?

 

-Rolling Stone” сэтгүүлийн хүсэлтээр.

 

 

-Энэхүү ярилцлага олон нийтэд хүрсэний дараа Эль Чапо баригдсан. Та энэхүү үйл явдалд харамсч байна уу?

 

-Үгүй.

 

 

-Яагаад?

 

-Мэдэхгүй юм. Яагаад ч юм бэ тийм ч их харуусал төрөхгүй байгаа.

 

 

-Эль Чапотай уулзах ямар байв?

 

-Хүмүүс тэр эрийг их хэрцгий хүн хэмээн төсөөлдөг байх. Гэхдээ бодит амьдрал дээр тун хөгжилтэй эр байна лээ. Бид маш олон асуудлаар ярилцсан. Хамгийн сонирхолтой нь миний кинонууд түүнд таалагддаг гэсэн.

 

 

-Олон нийт таныг буруутгаж байгаа. Эль Чапогийн байршлыг цагдаагийнханд зааж өгсөн хэмээн?

 

-Үгүй дээ, энэ бол худлаа мэдээлэл байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин