Дүрвэгчдийг дээрэмджээ
2016-02-01

Шведийн нийслэл Стокгольм хотын цагдаагийнхан тус улсад цагаачлан ирсэн дүрвэгсэд рүү халдахаар төлөвлөж байсан бүлэг этгээдийг энэ амралтын өдөр саатуулсан билээ. Тэгвэл өчигдөр цагдаагийнхан Стокгольм хотын төв галт тэрэгний буудлын зогсоолын орчимд дүрвэгсэд рүү халдаж, дээрэм хийсэн хэсэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Баригдсан этгээдүүд “Нацист” гэх бүлэглэлийн гишүүд болохыг тогтоожээ. Уг бүлэглэл дүрвэгсдийг хүлээн авах Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү дүрвэгсэд рүү халдаж, гэмтээсэн байна.  

 

Ганцхан долоо хоногийн дотор дүрвэгсэд рүү халдсан гэх 100 гаруй дуудлагыг цагдаагийнхан хүлээн авчээ. Дүрвэгсэд аюулд орж буйтай холбогдуулан Стокгольм хотын цагдаа хүчнийхний тоог нэмэгдүүлжээ.  

 

Шведчүүд ийнхүү дүрвэгсдийн үзэн ядах болсон нь өнгөрсөн сарын 26-нд Сомали улсаас цагаачлан ирсэн залуу Шведийн иргэнийг олон удаа хутгалж аминд хүрсэнтэй холбоотой юм. Уг хэргийн улмаас тус улсын удирдлагууд 80 мянган дүрвэгчийг нутаг буцаахаар болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин