Ууц чанах тухай
2016-02-01

Тун удахгүй Цагаан сар болох билээ. Уг баярын гол хүнс ууцыг хэрхэн чанах талаар сонирхуулж байна.

 

 

Нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж, чанавал ууц татаж, хотойдоггүй.  Ихэвчлэн иргэд нугасны нүхээр бүдүүн том утас сүвлэж чанах болсон.  

 

Ууцыг тогоонд чанахад багтахгүй, чанах явцыг сайн тооцоолохгүй бол  түлэгдэх эсвэл түүхий болох эрсдэлтэй.

 

Тиймээс ууцыг бүрхээг буюу модон торхоор чанах арга бий.  Ингэхдээ тогоондоо дүүрэн ус хийгээд бүрхээрээ тавина. Ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно.

 

Энэхүү уламжлалт аргыг иргэд ашиглахаасаа илүү усны лаазанд хийж, чанах болсон. Уг аргаар ууц чанасаны дараа маханд их үс, хялгас, ноос наалдсан байна. Эдгээр үс, ноосыг арилгах амаргүй.

 

Хэрвээ ууцан дээр наалдсан үс, ноосыг арилгахын тулд шингэвтэр зуурсан гурилыг дээгүүр нь өнхөрүүлэхийг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
88671597.88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-01