Халдлагын үеэр 54 хүн амь үрэгдэв
2016-02-01

Нигерийн  хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өчигдөр 14.00 цагийн орчимд зүүн мужийн Далори мужид халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид автомашинд тэсрэх бөмбөг байршуулснаас гадна нэг дайчин амиа золиослосон байна. Автомашин дэлбэрсэний дараа олны дунд зогсч байсан амиа золиослогч өөрийгөө золиосложээ.  

 

Дараалласан халдлагын улмаас 54 хүн амиа алдаж, 115 хүн шархтаж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Халдлагын үеэр мөн 50 гаруй үхэр үхэж, иргэдийн мөнгөний эх үүсвэрийг үгүй хийсэн талаар цагдаагийн газраас уламжлав.

 

Халдлагаас хоёр цагийн дараа “Боко Харам” Далори мужийн халдлагыг захиалсан болохоо мэдэгдэж “Тун удахгүй хөрөнгөтнүүд хоосрох болно” гэж сүрдүүлжээ. Тус бүлэглэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн захиалгаар дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байна.

 

Энэ амралтын өдөр “Халифын вант улс” бүлэглэл твиттертээ “Боко Харам эхэл” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин