УИХ, орон нутгийн сонгууль хамт явагдана
2016-02-01

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь

 

       2016.02.01

Хийгдэх ажил

Хугацаа

хуулийн

хуанлийн

 

Нэг. СОНГУУЛИЙН ТОЙРОГ, САНАЛ АВАХ ӨДӨР, ХЭСЭГ

 

1

Санал авах өдөр тогтоох

Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг)

(УИХ-ын 2016 оны ... дугаар тогтоол)

2016.1.31-нээс өмнө

2

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох

Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно.

(Хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг)

2016.1.31-нээс өмнө

Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй  хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна.

(Хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэг)

3

Сонгуулийн хэсэг байгуулах

Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)

2016.3.01-нээс өмнө

4

Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх

Сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн мэдээллийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжид хүргүүлнэ.

(Хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг)

2016.3.05-ны дотор

Хэсгийн талаарх мэдээллийг хүлээн авсан улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг)

2016.3.10-ны дотор

5

Сонгууль товлон зарлах

Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)

2016.4.25-наас өмнө

6

Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох

Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ... хүргүүлнэ.

(Хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг)

2016.5.15-наас өмнө тогтоож 2016.5.20-ноос өмнө хүргүүлэх

 

Хоёр. СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

 

7

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэг)

2016.3.01-нээс эхлэн

8

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах

Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.

(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг)

2016.4.20-ноос өмнө

9

Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.

(Хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг)

2016.4.25-наас өмнө

10

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.

(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг)

2016.4.30-аас эхлэн

11

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс байгуулах

Сонгуулийн төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, дэд дарга, сонгууль зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

 (Хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг)

2016.5.03-наас өмнө

12

Тус тусын харьяалах газарт буй сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

Доор дурдсан байгууллага нь дараах иргэний өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө ...  хүргүүлнэ:

    61.8.1.улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

    61.8.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

    61.8.3.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээлэл болон санал авах өдөр өөрийн харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;

    61.8.4.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;

    61.8.5.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн жилд Монгол улсын харьяат болсон, харьяаллаа сэргээн тогтоосон, харьяатаас гарсан иргэний мэдээллийг.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8 дахь хэсэг)

2016.5.05-наас өмнө

13

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комиссыг байгуулах

Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.

(Хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг)

2016.5.08-наас өмнө

14

 

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)

2016.5.08-наас эхлэн

2016.5.27-ны дотор

15

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст хүргүүлэх

Салбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэх ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр хоногийн дотор гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст хүргүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг)

2016.5.29-ний дотор

16

Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох

Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)

2016.5.30-наас өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө томилно.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг)

17

Гадаад улсад байгаа сонгогч-дын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх

Төв комисс нийт салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.6 дахь хэсэг)

2016.5.31-ний дотор

18

Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад ... өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд  хүргүүлнэ.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12 дахь хэсэг)

2016.6.04-нөөс өмнө

 

19

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн эсэхээ шалгасан байх

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15 дахь хэсэг)

2016.6.09-нөөс өмнө

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах

Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. (Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг)

20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлэх

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэг)

2016.6.09-нөөс өмнө

21

Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчдод танилцуулах

Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14 дэх хэсэг)

Сонгогч-дын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс

22

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж танилцуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нягтлан шалгасан гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг буцаан салбар комисст цахим хэлбэрээр илгээх бөгөөд уг жагсаалтыг салбар комисс гадаад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байршуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.10 дахь хэсэг)

2016.6.12-ноос өмнө

23

Сонгогч шилжих тухай хүсэлт гаргах

Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

(Хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг)

2016.6.15-наас өмнө

24

Сонгогчийн шилжилт зогсоох

Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс          14 хоногийн өмнө зогсооно.

(Хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг)

2016.6.15

25

Сонгогчийн гаргасан гомдлоор сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж дуусгах

Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг)

2016.6.17-ны дотор

26

Сонгогч шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудсаа өгөх

Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг)

2016.6.19-нөөс өмнө

27

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх

Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг)

2016.6.24-нөөс өмнө

Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг)

 

Гурав. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

 

28

Нам, эвсэл сонгуульд оролцохоо    илэрхийлэх

Нам, эвсэл нь ... Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

(Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэг)

2016.4.30-наас өмнө

Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

(Хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг)

29

Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

(Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэг)

2016.5.04-нөөс өмнө

30

Нам, эвсэл УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх

Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг)

2016.5.05-наас

2016.5.09-нийг дуустал

31

УИХ-ын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг)

2016.5.05-наас

2016.5.11-нийг дуустал

32

Нам, эвсэл Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх

Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг)

2016.5.05-наас

2016.5.09-нийг дуустал

33

Орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг)

2016.5.05-наас

2016.5.11-нийг дуустал

34

Нам, эвсэл Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэг)

2016.5.12-ны 17.00 цагаас өмнө

35

Орон нутгийн хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэг)

2016.5.14-ний 17.00 цагаас өмнө

36

Нам, эвсэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ... баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

(Хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэг)

2016.5.14-ний дотор

37

УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ... баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

(Хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэг)

2016.5.16-ны дотор

38

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэг)

Нам эвсэл - 2016.5.17-ны дотор

Бие даагч - 2016.5.19-ний дотор

39

 

Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, өөр хүний нэрийг дэвшүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.

(Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг)

2016.5.20-ноос өмнө

Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлж, энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж болно.

(Хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэг)

40

Нам, эвслээс нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх

Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

(Хуулийн 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсэг)

2016.5.21-ний дотор

41

Бие даан нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг 

шийдвэрлэх

2016.5.23-ны дотор

42

Нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх

Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 128 дугаар зүйлийн 128.12 дахь хэсэг)

2016.5.31-ний дотор

43

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно.

(Хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэг)

2016.6.07

Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэг)

 

Дөрөв. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА

 

44

Зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох

Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.

(Хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэг)

2016.4.01-ний дотор

45

Улсын болон нийслэлийн хэм-жээнд нэвтрүүл-гээ цацдаг радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх

Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.8 дахь хэсэг)

2016.5.30-наас өмнө

46

Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь батлах

Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, ... ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.

(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэг)

2016.6.06-наас өмнө

47

Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз сонгуу-лийн сурталчил-гаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх

Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.9 дэх хэсэг)

2016.6.09-нөөс өмнө

48

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх

Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана

 (Хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг)

2016.6.11-нээс

49

Нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах,  нийтлэх, тараахыг хориглох

Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

 (Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт)

2016.6.22-ноос эхлэн

50

Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг)

2016.6.28-ны 00:00 цагаас өмнө

 

Тав. САНАЛЫН ХУУДАС, САНАЛ АВАХ, АЖИГЛАХ, ДҮН ГАРГАХ, ХҮРГҮҮЛЭХ,

 

51

Салбар комисст саналын хуудсыг хүргүүлэх

Сонгуулийн төв байгууллага нь саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан салбар комисст гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. 

(Хуулийн 88 дугаар зүйлийн 88.6 дахь хэсэг)

2016.6.14-нөөс өмнө

52

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн талаарх мэдээллийг сонгуулийн төв байгууллага холбогдох салбар комисст мэдэгдэх бөгөөд ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө  салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

(Хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэг)

2016.6.14-нөөс өмнө

53

Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх

Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэг)

2016.6.15-наас

54

 

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах байр бэлтгэх, мэдээлэх, санал авах ажиллагаа

Тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг бүхий байр, суурин болон битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хариуцаж бэлтгэнэ.

(Хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэг)

2016.6.14

Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.

(Хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэг)

2016.6.19-нийг хүртэл

Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг)

2016.6.17

2016.6.18

2016.6.19-ний

07.00-22.00 цаг

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.

(Хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэг)

55

Санал авах бай-рын дугаар, нэр, хаяг, байршил, орчны дэвсгэр зургийг нийтэд зарлан мэдээлэх

Санал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.8 дахь хэсэг)

2016.6.19

56

Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох

Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай ... зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг)

2016.6.24-нөөс өмнө

57

Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

(Хуулийн 84 дүгээр зүйлийн 84.13 дахь хэсэг)

2016.6.26-наас өмнө

58

Санал авах байрыг хамгаалалтад авах

Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсэг)

Саналын хуудас хүлээн авмагц

 

59

Ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, доор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ:

(Хуулийн 107 дугаар зүйлийн 107.8 дахь хэсэг)

2016.6.26-наас өмнө

Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.

(Хуулийн 107 дугаар зүйлийн 107.10 дахь хэсэг)

2016.6.28-ны дотор

60

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах

... Сонгогчийн саналыг ... зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг)

2016.6.28-ны 09.00-20.00 цаг

61

Санал авах өдөр

Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр... байна.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг)

(УИХ-ын 2016 оны .... дугаар тогтоол)

Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг)

2016.6.29-ний 07.00 – 22.00 цаг

62

Гадаад дахь сонгогчдын санал тоолох

Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг сонгуулийн төв байгууллага гүйцэтгэнэ.

(Хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг)

Сонгуулийн төв байгууллага санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

(Хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг)

2016.6.29-ний 22.00 цагт эхлэн

63

Орон нутгийн Хурлын сонгуулийн дүн гаргах, мэдээлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ.

(Хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэг)

2016.7.04-ний дотор

 

2016.7.06-ны дотор

64

Нам, эвслийн авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгог-догсдын нэрийн жагсаалтыг гаргах, айлтгах, нийтэд мэдээлэх

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ.

 (Хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэг)

2016.7.14-ний дотор

 

Зургаа. СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН

 

65

Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох

Төрийн аудитын дээд байгууллага тухайн сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг)

2016.3.01-нээс өмнө

Төрийн аудитын дээд байгууллага тухайн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй  хоногийн өмнө тогтооно.

(Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг)

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг)

2016.3.31-нээс өмнө

66

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хүргүүлэх, дансны гүйлгээний тайлан гаргаж хүргүүлэх

Улсын Их Хурлын гишүүн ...-д нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

(Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг)

2016.7.29-ний дотор

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, салбарын эрхлэгч нь уг дансны  бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэг)

67

Сонгуулийн зардлын тайланг холбогдох этгээдэд хүргүүлэх

Сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авсан сонгуулийн байгууллага дараах төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ:

  • сонгуулийн төв байгууллагын хувьд төрийн аудитын дээд байгууллагад;
  • аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллагад.

(Хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг)

Сонгуулийн зардлын тайланг хүлээн авсны дараа

Сонгуулийн төв байгууллага нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг нэг хувь олшруулан  татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг)

68

Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хүргүүлэх,

... Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан  гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

(Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг)

2016.7.29-ний дотор

69

Орон нутгийн Хурлын сонгуулийн зардлын дансны гүйлгээний тайлан гаргаж хүргүүлэх

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг)

2016.8.14-ний дотор

70

Нам, эвслийн зардлын тайлан гаргаж, хүргүүлэх, дансны гүйлгээний тайлан гаргаж хүргүүлэх

Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

(Хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг)

2016.8.14-ний дотор

Нам, эвслийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны  бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш сонгуулийн төв байгууллагад 45 хоногийн дотор хүргүүлнэ.

(Хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь хэсэг)

71

Хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийг нийтэд зарлах

Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

(Хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг)

2016.11.19-ний дотор

 

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Shuud.mn
Сонин хачин