Д.Мөнхтөр: Хууль зөрчсөн учир “Мобиком”-д торгууль ногдуулсан
2016-02-01

Гэрэл зургийг MPA.MN ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Мобиком” корпораци өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн болон Юнивишн интернэтийн багцаа хязгаартай болгож иргэдийг хохироосон гэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.

 

“Мобиком” бусдынхаа зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах эрхгүй

 

-“Мобиком”-ыг торгосон шалтгаанаа тодотгох уу?

 

-Тус корпораци нь урьдчилсан төлбөрт 9400-тэй дугааруудыг 20 төгрөгөөр худалдаалж байна. Энэ дугаарт 2016 оныг дуустал дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессеж бичих эрхтэйгээс гадна үйлчилгээний 90 хоногийг дагалдуулж байгаа юм. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор “Мобиком” корпораци давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдсон байдаг. Тиймээс уг байгууллага нь үүрэн телефоны оператор байгууллагаас хамгийн өргөн зах зээлийг эзэлдэг хэр нь хэт хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй дээрх үйлдэл нь бусад үйлчилгээ эрхлэгчийн зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл болж байна. Энэ үйл ажиллагаа нь өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийг хамгаалах хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд бид хяналт шалгалт хийж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

 

-Ямар үндэслэлээр 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм?

 

-Нэгдүгээрт, 20 төгрөгөөр худалдаалж буй дотны нэг хүнтэйгээ тус компанийн 20 жилийн ой хүртэл үнэгүй ярих урамшуулал бүхий дугаарын худалдааг зогсоох үүрэг даалгаврыг өгсөн. Хоёрдугаарт, бодит байдлаас доогуур үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосон нь шударга өрсөлдөөнд харшилж байна гэж үзэж зар сурталчилгааг таслан зогсоохыг даалгасан. Ер нь монопол буюу давамгай аж ахуй нэгж, урамшуулал зарлах, үнэ бууруулахдаа бусад үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах эрхгүй.

 

-Мобикомоос ямар тайлбарыг хэлж байгаа вэ?

 

-Урамшуулалд хамрагдаж буй тухайн дугаар нь 90 хоногийн хугацаатай байх бөгөөд үүнд нэгж дагалдахгүй 0 төгрөгийн данстай байна. Тиймээс энэ нь зөвхөн шинэ дугаар авч буй хүмүүст үзүүлж буй урамшуулал төдий. Дугаарыг авсан тохиолдолд заавал нэгж хийж цэнэглэх шаардлагатай тул энэ нь огт үнэгүй үйлчилгээ биш гэсэн тайлбарыг бидэнд ирүүлсэн.

 

Хэрэглэгчдийн төлбөрөөр өндөрлөгт хүрсэн гэдгээ санах хэрэгтэй

 

-Юнивишн хэрэглэгчдээ хохироосон нь хуулийн дагуу тогтоогдсон уу?

 

-Юнивишнтэй холбоотой асуудлаар хяналт шалгалтын ажил явагдаж байгаа. Дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Одоогоор хэт нэг талыг барьсан гэрээ хийсэн гэдэг нь Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдоод байна. Мөн зарим сувгийг хаасан. Заавал хаах шаардлагагүй байсан гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл анхнаасаа гэрээнд заагдсан сувгууд байсан. Премьер лигийн тоглолтуудыг дуу, дүрсний өдөр форматаар гаргана гэсэн боловч гэрээнд заасан, иргэдэд амласан ёсоороо гаргаж чадахгүй байгаа зэрэг зөрчлүүд тогтоогдоод байгаа. Тиймээс энэ зөрчлөө арилгах чиглэлийг бид өгсөн, бүх юм хуулийн дагуу явагдаж байна.

 

-Юнивишн ямар тайлбарыг өгч байгаа вэ?

 

-Юнивишнээс тодорхой хариуг бидэнд ирүүлээгүй байна. Хэрэглэгчдийн төлбөрөөр өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн гэдгээ санах хэрэгтэй.

 

-Хичнээн иргэдээс гомдол ирсэн бэ? Хэрэв цагаан сараас өмнө зөрчлөө арилгаагүй тохиолдолд ямар арга хэмжээг авах вэ?

 

-Юнивишны асуудлаар санал гомдол маш их ирж байгаа. Тоог хэлэхэд хэцүү. Торгуулийн хувьд хоёр хуулийг барьж ажиллана. Өрсөлдөөний тухай хуулийн дагуу бол 10 сая төгрөг, Хэрэглэгчийн тухай хуулиар мөн хэмжээний төгрөгөөр торгож болно. Мөн тухайн байгууллагын жилийн орлогын хэмжээгээр торгож болдог. Жишээ нь, “Мобиком” корпорацийг 2.3 тэрбум төгрөгөөр торгож байгаатай адил Юнивишн иргэдийг хохироосон нь илрэх юм бол хуулийнхаа дагуу ямар  ч хэмжээний төгрөгөөр торгож болно.

 

-Юнивишнтэй ижил үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг. Тэдгээр компани танайд гомдол гаргаад түүний дагуу хяналт шалгалт хийгээд байгаа тал ажиглагдаж байна.

 

-Тийм юм байхгүй. Юнивишнтэй ижил төрлийн үйлчилгээ явуулдаг Скай медиа, Хийморь, Талст эрчим зэрэг олон байгууллага байдаг. Гэвч өнөөдөр хамгийн их иргэдийг бухимдуулаад байгаа нь Юнивишн учраас бид хяналт шалгалт явуулж, зарим дүгнэлтийг хэлж байгаа.

 

Дүнжингаравын түрээстэй холбоотой гомдол их ирсэн

 

-Дүнжингарав худалдааны төвийн түрээс нэмэгдсэнтэй холбоотой иргэдээс гомдол ирж байгаа гэсэн?

 

-Тус төвийг анх байгуулагдсан цагаас нь хойш өнөөдрийг хүртэл лангуу түрээслэж ирсэн худалдаа эрхлэгч цөөнгүй байгаа. Гэтэл үндэслэлгүйгээр түрээсийн үнийг 150 мянгаас 1 сая 800 мянган болгож нэмсэн нь хуульд нийцэж байгаа эсэх талаар манайд өргөдөл гомдол олноор ирсэн. Үүнтэй холбогдуулан бид үйл ажиллагааны тайлан, зардал зэрэгт нь хяналт шалгалт хийж байна. Энэ явцын талаарх мэдээллийг тун удахгүй олон нийтэд хүргэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
4562231:
инээд хүрмээр юм хийдэг хүүхэд вэ чи ард түмэн ядуурч өндөр үнэтэй үүрэн телефонд мөлжүүлж байхад ийм үйлчилгээ яагаад байж болохгүй гэж. одоо номер авч байгаа хүн бол хүүхэд эсвэл утас барьж чадахгүй үнийг нь дийлэхгүй орлого багатай иргэд л байгаа шүү дээ. шударга өрсөлдөгч даргаа та арай л хүний санаанд багтамгүй юм хийж дээ. моби шүүхэд зад заргалд хөгийн амьтан бэ үнээ өсгө үнээ буулгаж болохгүй гэж донгодддог хэн бэ чи
2016-02-02
222222222:
мобиком яахаараа хямд үнэтэй үйлчилгээ үзүүлснийхээ төлөө торгуульдаг байна. үйлчилгээнийхээ үнэ тарифыг бууруулах чинь ард иргэдийг хохирооосон болж байна уу юнител мэтийн шуналын хар туламнуудыг үнээ хямдруулахад мобикомын энэ үйлчилгээ маш хэрэгтэй. мөнхтөр гэдэг бацаан юу хийгээд байнаа бусад операторуудаас хахуул авчихаад ийм юм хийхээ болимоор юм бацаанаа. хөгийн амьтан бэ чи. хэний эрх ашгийг хамгаалагч гараад ирвээ энэ хөгийн бацаан зайл цаашаа нусгай минь
2016-02-02
Kiko:
CCTV -5,Russia-2 suvguudiig yaraltai neelgeerei
2016-02-01
bold:
Ene baiguullagad orson heden nuhduud tom jijig heden baiguullaguudiig shantaajlaj baigaad jaahan huljdug jishig togtoh vii dee. undur undur torguuli tavin tegeed avch baigaa uym baihguii heseg baij baigaad chimeegui zamhardag ene yamar uchirtai baihuu
2016-02-01
ШӨХТГ үндсэн хуулийн цэцтэй адил шийдвэр гаргачих:
хямрал ядуурал нүүрлэсэн энэ цагт түмэн олноо гээд үнээ буулгахаар үнэ буулгасан байна гээд торгож байгаа ШӨХТГ-г яах уу ард түмээн.
2016-02-01