Синди 50 нас хүрлээ
2016-02-01

Супермодель Синди Кроуфорд 50 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Rhapsody” сэтгүүлд нийтлэгдсэн зургаа байршуулаад “Төрсөн өдрөөрөө зургаа авахууллаа. 1988 онд загварын тайзнаа анх алхаж байлаа. Энэ хугацаанд 2000 удаа тайзан дээр алхаж. Мөн 500 гаруй сэтгүүлд зургаа авахуулжээ. Миний амьдрал загварын ертөнцтэй салшгүй холбоотой. Загварын ертөнц надад гоо сайхан, тансаг амьдрал бэлэглэсэн. Хамгийн чухал нь сайхан гэр бүл” хэмээн жиргэжээ.

 

 

“Vogue” сэтгүүл Синдиг алдаршуулсан билээ. Тэрбээр тус сэтгүүлийн 20 гаруй дугаарыг чимсэн байна. Синди сүүлийн 10 жил “Хамгийн баян загвар өмсөгч” жагсаалтын эхний 20-т жагсч буй билээ. Түүний жилийн орлого 120 сая ам.доллар аж.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
сайхан амьтан шүү ккк
2016-02-01
Зочин:
50 гарсан шүүдээ
2016-02-01