Үндсэн хуулийг сурталчлах ажил явагдаж байна
2016-02-01

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” зарлиг гаргаж түүнийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас  “Хөрөнгө гаргах тухай”  тогтоол баталсан билээ.

 

 

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 16 боть, “Монгол Улсын олон улсын гэрээний түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 40 боть, “Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээх, хүүхдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн комикс ном, иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах болон “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” баримтат кино хийхээр төлөвлөв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс дээрх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухааны Академитай хамтран ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

 

Одоогийн байдлаар иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол бичгээр; монгол, англи хэлээр тус тус хэвлэн иргэдийн гарт хүргэхэд бэлэн болгожээ. 

Shuud.mn
Сонин хачин
эрх зүй судлаач, хуульч:
Гадаадад бол Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг Үндсэн хуулийн шүүхийнхээ дэргэд хийдэг, Герман, Турк, Солонгос гээд олон Улсын практикаас харахад хамгийн үр дүнтэй судалгаа болдог Ямар ч Төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх, Хууль сурталчлах нь төрийн байгууллагын үүрэг байх. харин ч судлаач бид нарт хэрэгтэй гэж үзэхээр байна.
2016-02-01
Зочин:
Хайран мөнгө. Хэн унших юм бээ? Үндсэн Хуулийн цэц зүгээр ажилаа хий. Битгий маркетинг явуулаад бай
2016-02-01