Х.Тэмүүжиний тавьсан бөмбөг буюу цэц тойрсон маргаан
2016-02-02

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зорьсондоо хүрлээ. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж, зүтгүүлсээр УИХ-аар өнгөрсөн сард батлуулаадхав. Гэвч Х.Тэмүүжин гишүүний Үндсэн хуулийн цэцийг “номхотгох” санаачилга тэдний хүрээнээс хальж, Төрийн ордонд очив.

Х.Тэмүүжиний санаачилсан хуулиудын гол агуулга нь Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн шийдвэр иргэнд ил тод, ойлгомжтой хүрэх тухай байв.

Угаас Цэцтэй тэр бүр хэн нэгэн маргаад байдаггүй, маргалаа ч гаргасан шийдвэр нь түг таг гэсэн хуулийн хэллэгтэй учраас энгийн иргэн ойлгоход тун хэцүү. Тиймээс энэ бол байж болох зохицуулалт.

Гэхдээ одоо нийгэмд үүсээд буй асуудал үүнд биш, өөр нэгэн агуулга буюу Цэцийн гишүүдийн насны хязгаарыг тогтоосон явдал. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн насыг 65 болгохоор заасан нь одоогийн есөн гишүүний гурав нь дээрх насны босгыг аль хэдийнэ давсан учраас эргүүлэн татах нөхцөл үүссэн билээ. Үүнийг хуу­лийн төсөл өргөн барьсан үеэс хуульч, судлаач, улстөрчид эсэргүүцэж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна.

“Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш “Лексус-570” автомашин байдаг хэмээн эгдүүцэж байсан Ц.Нямдорж гишүүн хүртэл “Үндсэн хуулийн цэцийн гишүүний зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор зөрчдөгийг болимоор байна. Цэцийн гишүү­дийг хугацаанаас нь өмнө явуулах гэж бай­гаа оролдлого чинь эргээд мөндөр болж бууна. Зургаан жилийн хугацаагаар томилогддог хүмүүс гэж шүүмжилж байна. Энэ ту­хай Үндсэн хуульд заачихсан” хэмээн “төрөл арилжлаа”. Бас гавьяат хуульч С.Нарангэрэл ч энэ тухайд байр сууриа илэрхийлж “Цэцийн гишүүдийг өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн тохиолдлыг баталж нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс буцаан татуулах байсан. Ингэж шийдэх асуудлыг насаар нь татахаар болгож байна. Үүнийг ашиглаад АН-аас Цэцэд суух хүмүүсийн нэр хүртэл гарчихсан байгаа гэнэ лээ. Х.Тэмүүжин хүртэл өөрөө хөөцөлдөөд явж байгаа сурагтай” хэмээсэн.

Бас эдгээр хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэрээр “Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна. Үндсэн хуульд нэгэнт тавигдсан бол зургаан жилийн хугацаанд бүрэн эрхтэй гэж байгаа. Гэтэл энэ хууль эрхийг нь зөрччихөж байна”  гэж тайлбарлаж буй.

Ингээд түүний гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байгаагаа олон нийтэд мэдэгдэн, бас дээр нь УИХ-д хандсан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар маргаан үүсгэн шалгаж байгаа хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан. Яг ийм утгатай албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Улсын Дээд шүүхэд ч явуулсан байдаг. Гэвч Цэцийн даргын анхааруулгууд эргээд өөрийг нь ороож эхэлсэн билээ. Түүний УИХ-д хаягласан “захиа”-ны хариуг хууль тогтоогчид 22-ны өдөр илгээж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад урьдчилан байр сууриа илэрхийллээ хэмээн дарга Ж.Амарсанааг буруутгаж эхэлсэн. Энэ тухайд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Цэц дунд суудлын хуралдаанаар шийдвэрлээгүй байхад Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэг бүхий албан бичгээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь факт” гэж буй.

Ж.Амарсанаа даргын хувьд энэ анхааруулга зөвхөн эхлэл байлаа. Түүнийг хууль зөрчсөн хэмээн УИХ-аас Улсын дээд шүүхэд хандаж, эргүүлэн татах асуудлыг хөндсөн. Дээд шүүх энэ асуудалд эсэргүүцэх зүйлгүй гэсэн утга бүхий хариуг өгсөн юм. Маргааш нь УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжив. Харин 28-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар Х.Тэмүүжин гишүүний тавьсан бөмбөгийг тэслэхийг түр саатуулав.

Мөн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Намайг Улсын Дээд шүүхээс томилсон. Тэгэхээр хуралдсан та­лаарх бичгээ Дээд шүүхэд уламжлах учиртай. Улсын Дээд шүүхийн 25 шүүгч энэ асуудлаар дахин хуралдаж, Ж.Амарсанааг эргүүлэн татах нь зүй­тэй гэсэн бичиг ирүүлсэн тохиолдолд УИХ асуудлыг хэлэлцэх дараагийн шатны ажилдаа орох ёстой. Гэтэл Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал болоогүй. Зөвхөн дарга нь хөндлөнгийн байр сууриас хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн л бичиг өгсөн. Гэвч энэ хариуг нь Улсын Дээд шүүхийн санал мэт хэлэлцэж байгаа нь хууль ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ер нь сүүлийн үед УИХ-аас гаргаж байгаа Цэцтэй холбоотой алхам бүр нь ихэвчлэн Үндсэн хууль зөрчиж байгаа” гэсэн.

Х.Тэмүүжин гишүү­ний хэлснээр Үндсэн хуу­лийн цэцийн үйл ажил­­лагааг иргэнд ойр­туулах гэсэн ажиллагаа нэг л мэдэхэд ийм өр­гөн хүрээнд болж өнгө­рөв. Учир мэдэх хүмүүс саарал ордонд өрнөж буй үйл явдлыг Үндсэн хуулийн цэцийг хүчгүйдүүлэх арга гэж тэм­дэглэж байгаа. Ялангуяа одоогийн эрх баригч намын нөхөд үүнд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэх. Үүнийг батлах олон жи­шээг ч тайлбарлаж буй. Тухайлбал, Ерөнхий­лөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулиас Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр хэдэнтээ эргэж буцсан. Төсвийн зардлаас олон тэрбумыг зарцуулан байж байгуулсан тойр­гийн шүүх иргэний эр­хийг зөрчсөн гэж Цэц үзэн хүчингүй болгох шийд­вэрийг гаргасан юм. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авангуут Ерөн­­хийлөгч хориг тавьдаг жишиг энэ хуульд давтагдсан. Түүнчлэн Засгийн газар өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар Цэцэд авлига өгсөн гэж зарим гишүүн мэдэгдэж байгаа.

Анх эцэг хуульд хамаг учир байна гэж улстөржиж байсан бол одоо бүх учир Үндсэн хуулийн цэцэд байжээ гэсэн ойлголт нийгэмд бий болсоор байна. Ямартаа ч энэ асуудал энэ долоо хоногт эцэслэгдэж, Цэцийн даргын хувь заяа нэг тийш эргэнэ. Гагцхүү Үндсэн хууль хүчгүйдэх эрсдэл гарах вий.

Ж.Амарсанаа:

Ер нь сүүлийн үед УИХ-аас гаргаж байгаа Цэцтэй холбоотой алхам бүр нь ихэвчлэн Үндсэн хууль зөрчиж байгаа.

Х.Тэмүүжин:

Цэц дунд суудлын хуралдаанаар шийдвэрлээгүй байхад Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэг бүхий албан бичгээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь факт.

С.Нарангэрэл:

Цэцэд сууна гэсэн хүмүүсийн нэр хүртэл гарчихсан. Х.Тэмүүжин хүртэл өөрөө хөөцөлдөөд явж байгаа сурагтай.

Д.Ламжав:

Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Би МУИС-ийн оюутан байсан. Тэмүүжин багш ч фокер сайн тоглоно шүү. ккккк
2016-02-02
Зочин:
Фокерчин Тэмүүжин, хүчингийн хэрэгтэн Тэмүүжин хэн бэ гэдгийг одоо л ойлгож байна доо миний ард түмэн.
2016-02-02
7987978979:
Тэмүүжин монголын төрөөр тоглож, ард түмэн хохирч үлдэж байна шүү
2016-02-02
Зочин:
Ер нь бол аваргууд буюу Очирбат гуай Негее терийн емчийн хороон дарга товариш энэ тэр чинь цэцэд асуудагуй орж байн гэдэг чинь нам дагасан ашиг сонирхолын асуудалтай юм биш уу.
2016-02-02
Зочин:
Тэмүүжин ёстой самарч байна дөө.
2016-02-02
иргэн:
Үндсэн хуульд заасан хугацааг дур мэдэн өөрчлөх эрх УИХ-д байхгүй л баймаар. Тэмүүжин хуулийн шинэчлэлд ханцуй шамлан орж байгаа нь сайшаалтай ч асуудалд хэт дур зоргоор хандаж бусдын үгийг үл ойшоох нь буруу шүү. Аливаа шинэчлэл хамт олны санал бодол, хэлцэл, зөвшөлцөлд тулгуурлаж байх л учиртай.
2016-02-02
иргэн:
Тэмүүжин факт гэж юуг хэлж байгаа юм бол. Хуулинд байдаг юм болов уу
2016-02-02
irgen:
Тэмүүжин ч мөн самарч өгч байна даа
2016-02-02
Зочин:
Temuujin Tsetsiig tsegtselj huuliin buh baiguullagad haldavai
2016-02-02
Зочин:
Цэцийн хуралдаанд миний мэдэхээр 2 ялагдчихаад уурандаа хөгшин юмнууд унагчихлаа гээд уур нь хүрээд байх шиг байна, тэмүүжин
2016-02-02
Зочин:
Ene Temuujin chini mal shig yum yaridag nuhur bna lee erteed chuulgan deer yarij bgaa ugiin
2016-02-02
иргэн:
Тэмбүүжингийн явсан газар болгон балагтай болжээ
2016-02-02