Дамаск хотноо 60 хүн амиа алджээ
2016-02-02

 

Швейцарын нийслэл Женев хотноо НҮБ болон олон улс хамтран Сирийн хямралыг зохицуулахаар төлөвлөж буй билээ. Уг уулзалтыг эсэргүүцэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн нийслэл Дамаск хотноо дараалласан халдлага зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Халдлагын улмаас 60 хүн амиа алдаж, 114 хүн шархтаж, орон нутгийн эмнэлэгт хүргэдсэн байна.

 

Хэт даврагчид Дамаск хотын захын Куу-ас-Судан хороололд байрлах долоон давхар барилгад дэлбэрэлт зохион байгуулжээ.

 

Энэхүү халдлагаас хагас цагийн дараа тус бүлэглэлийн дайчин тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэлсэн бол, хоёр амиа золиослогч этгээд иргэдийн дунд амиа егүүтгэсэн байна.

 

Дамаскийн халдлагыг тус бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, “Биднийг олон улс зогсоож чадахгүй” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин