Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө
2016-02-02

 

   Хоёрдугаар сургууль дээр

 

 10.20 цагт Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн хамт олон түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Үйл ажиллагаа Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар нийслэлээс хэвлэлийн хурал зарлаж байна. Хурлаар дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэх асуудлын талаар мэдээлэл өгнө.

 

Чингисийн талбайд

 

11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндлэсний 123 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

 

Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд

 

11.40 цагт Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн  бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

 

Тусгаар тогтнолын ордны 3 давхарт

 

12.00 цагт УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын "Тусгаар тогтнолын товчоон" номын нээлт болно.

 

Ялалтын талбайд

 

12:00 цагт "Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа" болно. Үндэсний үйлдвэрлэгч компаниудын цагаан сарын хямдралтай бүтээгдэхүүнүүд, бэлгийн багцууд худалдаалагдах юм байна.

 

Спортын төв ордны 4 давахрын хурлын өрөөнд

 

14:00 цагт Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2016 оны хамгийн анхны тэмцээн шатрын төрлөөр энэ сарын 04-06 нд “Зууны шатар” клуб дээр явагдана.Тус тэмцээний техникийн зөвөлгөөн болно.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

12.00 цагт Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Шинжлэх ухааны хүрээлэнгээс Монголын нэрт Археологич, академич Д.Доржийн 80 жилийн ойд зориулсан "Монголын археологи-2015" хэвлэлийн бага хурал болно. Тус хурлаар 2015 онд 32 экспедици зохион байгуулсан бөгөөд археологийн үр дүн, өмнө нь дэлгэгдэж байгаагүй үнэт олдворуудын талаар мэдээлнэ.

 

Хэвлэлийн хүрээлэнд

 

12.00цагт Монголын авто замчдын ҮЭ холбооноос 2016 оны төсөвт баталсан авто замын салбарын санхүүжилт нь хэрэглэгчдийн аюулгүй байдал, авто замчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалалыг эрсдэлд оруулсан шийдвэр болсон. Мөн өнгөрсөн онд хийсэн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээ авто зам засвар арчлалтын компаниуд аваагүй байгаа тухай болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Замын цагдаагийн газарт

 

14.00 цагт Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Лицензийн төвийн удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин