“Ай Нан аа” дуулалт жүжиг тоглогдоно
2016-02-02

 

УГЗ, найруулагч Л.Эрдэнэбулганы “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг  “Улаанбаатар чуулга”-ын 10 жилийн ойд зориулан дахин сэргээн тоглохоор болжээ.

 

Жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичжээ. Дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, бүжигчид оролцон тоглох юм байна.

 

Эл бүтээлд  VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх юм.

 

Дуулалт жүжиг энэ сарын 19, 20-нд  “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа тоглогдоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин