ШӨХТГ -т хандсан мэдэгдэл
2016-02-02

 

ШӨХТГ-аас 2016 оны 2 сарын 1-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд Юнивишн ХХК-ийг гэрээгээ зөрчин, хэрэглэгчийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл цацжээ.

 

Юнивишн ХХК-ийн зүгээс тус Хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлсэн асуудлуудыг судалгаанд тулгуурлаагүй, хэт нэг талыг баримтлан Юнивишн ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна.

 

Сүүлийн үед Юнивишн ХХК-тай холбоотой үүсээд байгаа дараах асуудлуудад компанийн зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж байна.

 

SPS сувгийн талаар

 

Юнивишн ХХК-ийн SPS HD ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар Юнивишн ХХК нь спортын төрөлжсөн SPS Plus HD, SPS Prime HD, SPS World HD, SPS Action HD сувгуудыг зөвхөн хэрэглэгчдэд дамжуулах үүрэг хүлээдэг бөгөөд тухайн сувгийн контент болон чанарын асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй болно. Гэхдээ хэрэглэгчдийн зүгээс ирсэн аливаа санал, гомдлыг цаг тухайд нь удаа дараа албан тоотоор SPS HD ХХК-д хүргүүлэн ажиллаж ирсэн.

 

HBO сувгийн талаар

 

Гадаад сувгуудын үнэ тариф тухайн сувгийг эзэмшигч компанийн үнийн бодлогоос хамааран харьцангуй тогтвортой бус байдаг учраас кабелийн телевизүүд болон IPTV үйлчилгээ эрхлэгчид тэдгээр компаниудтай богино хугацааны гэрээ хийдэг. Иймээс хэрэглэгчдэдээ үзүүлэх сувгийн мэдээллээ гэрээндээ нэг бүрчлэн тусгах боломжгүй байдаг. 2011-2013 онд Юнивишн ХХК HBO HD, HBO Family, HBO Signature, HBO Hits гэсэн 4 сувгийг хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол 2013 онд гэрээ сунгах үед НВО сувгийн зүгээс үнээ огцом өсгөж 1.4 сая ам.доллар болсон учраас хамгийн их үзэлттэй НВО HD сувгийн гэрээг сунгаж бусад үзэлт багатай 3 сувгийн гэрээг дуусгавар болгосон. Тухайн үед Юнивишн ХХК-аас бусад  Скаймедиа, Сансар кабель зэрэг компаниуд мөн энэ шалтгаанаар HBO сувгуудыг хаасан болно. Харин Юнивишн компанийн хувьд HBO HD сувгийг нийт хэрэглэгчдэдээ нэмэлт сувгийн багцын төлбөргүйгээр өнөөг хүртэл хүргэсээр байгаа болно

.

Интернэтийн шинэчлэгдсэн багцын талаар

 

2016 оны 2 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа интернэтийн шинэчилсэн нөхцөл нь үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй, хэрэглэгчийн интернэтийн хэрэглээг хязгаарлаагүй, интернэт хаагдана гэсэн ойлголт байхгүй болно. Юнивишнийн хэрэглэгчдийн 99 хувь нь сард 49.2GB хүртэл дата хэрэглэдэг гэсэн судалгаанд үндэслэн дээрх шинэчлэлийг хийсэн учраас нийт хэрэглэгчийн 99 хувьд энэхүү өөрчлөлт нөлөөлөхгүй болно. Уг үйлчилгээний шинэчилсэн нөхцөл хэрэгжиж эхлээгүй байхад ШӨХТГ-аас Юнивишн ХХК-ийг хэрэглэгчдээ хохироосон мэтээр урьдчилсан дүгнэлт хийж байгаад харамсаж байна.

 

Юнивишн ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээг зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

ЮНИВИШН ХХК

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орон сууцуудад Юнивишн чихчихээд өөр компанийг оруулах боломжгүй болгочихоод байгаа. Хотондоо хонио хашчихаад төхөөрч байгаа юм шиг хэрэглэгчиддээ хандаж болохгүй.
2016-02-03
Зочин:
Юнивишн болил доо. 39900-ын багцын интернэт чинь 6 мб хурдтай байсан бол 3 болчихоод салгалж байна. Ямар юмныхаа мэдэгдлийг хээгээд байгаа юм. Торгож хаяад үг сонсохгүй бол үйл ажиллагааг нь хаах хэрэгтэй.
2016-02-03
Зочин:
Ээ манайхаан юнивишн хогын монопол компани ш дээ. Үйлчлэгчээ залилаад байвал өөр өрсөлдөгч нет компаны интернетийг тавиулчихад л болоо ш дээ. Яг л үүрийн телефоны оператор шиг л солих хэрэгтэй. Энэ салбарт өрсөлдөөн хэрэгтэй
2016-02-02
Зочин:
Манай талхны шинэчилсэн нөхцөлд, үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй, амт чанар хэвээрээ, тасарна гэсэн ойлголт байхгуй. ГОЛ НЬ ТАЛХНЫ хэмжээ 6-ны 1 3мв=512kb хэмжээгээр жижгэрсэн. шинэчилсэн талхнаас та сард 10-ыг идэх боломжоор хязгаарласан бөгөөд Судалгаагаар үзэхэд нийт хэрэглэгчийн 99 хувь нь сард 5 талх иддэг гэсэн судалгаанд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа. Хэрвээ та их иддэг бол Манай нэмэлт багц буюу XL=....доллар, L=...доллар, M=..доллар, S=.доллар багцуудаас сонгож нэмэж идээрэй. Талхны замбараагүй хэрэглээнээс зайлсхийе!!!... хахаха
2016-02-02
irgen ni:
Манай талхны шинэчилсэн нөхцөлд, үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй, амт чанар хэвээрээ, тасарна гэсэн ойлголт байхгуй. ГОЛ НЬ ТАЛХНЫ хэмжээ 61 3мв512 хэмжээгээр жижгэрсэн. шинэчилсэн талхнаас та сард 10-ыг идэх боломжоор хязгаарласан бөгөөд Судалгаагаар үзэхэд нийт хэрэглэгчийн 99 нь сард 5 талх иддэг гэсэн судалгаанд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа. Хэрвээ та их иддэг бол Манай нэмэлт багц буюу XL=...., L=..., M=.., S=. багцуудаас сонгож нэмэж идээрэй. Талхны замбараагүй хэрэглээнээс зайлсхийе!!!... D D D
2016-02-02
Жо:
Дандаа гацаж байдаг ондор унэтэй тарифаар ард олныг шулж байгаа чинь ариун явдал уу. Шунал нь дэндсэн MCS хэн та нар шоронд орох цаг чинь ирнээ
2016-02-02
irgen:
Davartsan SPS haaval taarna
2016-02-02
Unilalar:
Estoi hogiin kompani, Netflix orj irlee gej aigaad data hyazgarlasan uu? Gadnii kompani shig uilchilgee uzuulj chadahgui baij bitgii argiin huulahgeed bai, uursduu um setgeech malnuud.
2016-02-02
Иргэн:
Ишш чааваас да. Ямар ч утгагүй юм бичдэг юм бэ дэ. Дампуурвал таарсан компани
2016-02-02
dasd:
zurchisun shdee Bi 39900 6mb hurdtai bagts heregledeg bsan chine shuud 3 mb bolgoj bgaa gaa zurchuugui gehnuu nowshnuud
2016-02-02
Зочин:
Юнивишн энд ингэж мөнгөө үрж өөрсдийгөө өмөөрч бхаар үйчилгээгээ сйажруулахыг боддоггүйм бх да
2016-02-02
Зочин:
Юнивижн буруу л юи хийж бна бна даа. ялгаагүй юм бол яах гэж ийм хэл амтай өөрчлөлт хийсэн юм. Булхайгаа нуух гэж сандарч бхаар Ко-нд ашиггүй, хэрэглэгчид хохиролгүй юм бол буцаагаад цуцалчихаач.
2016-02-02
irgen:
Taalagdahgui bol bolichiochdee tegeed, guigaad baiga yum bish. nadad lav hurd n saijival sain l baina.
2016-02-02
Зочин:
Bi shuud skymedia uruu shiljsen.
2016-02-02
Зочин:
MOBINET TAVIULAACHEE HUMUUS MASH IH TAVIULS BNA MOBINET TASARHAI HURDAN HYZGAARGUI SHUU DEE IRGEDEE.
2016-02-02
zochin:
Hyyramch irgedee hyyrsan .
2016-02-02
111111:
Больдоо. Хэрэглэгчийг хохироосон үйлдэл биз дээ. Хэрвээ үнэхээр нийт хэрэглэгчдийн 99 хувь нь 49,2 Гб хэрэглэдэг юм бол лимит тогтоох ямар шаардлага байгаа юм бэ? Ирээдүйд дата хэрэглээ асар хурдтай нэмэгдэж байгаа нь та нарт ашигтай учраас одооноос лимит тогтоох гэж үзээд байгаа биздээ.
2016-02-02