Ливанд сураггүй болсон иргэдийг олжээ
2016-02-02

 

Чехийн таван иргэн өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр Ливанд сураггүй алга болсон юм. Тэднийг олохын тулд Чехийн Гадаад хэргийн яам Ливийн удирдлагуудаас тусламж хүсч, хамтарсан эрлийн баг гаргасан билээ.

 

Тэднийг террорист бүлэглэл, хар тамхичдад барьцаалагдсан хэмээн таамаглаж байсан юм. Тэгвэл хагас жил сураггүй байсан иргэдийг олсон талаар “www.alarabiya.net” мэдээллээ.  Энэхүү мэдээллийг Чехийн Гадаад хэргийн сайд Любомир Заоралек баталсан юм.  Тэрбээр “Иргэдийг авчрах нисдэг тэрэг Ливан улс руу хөдөлсөн” гэж мэдэгджээ.

 

Тэд яагаад сураггүй алга болсон, өнгөрсөн хугацаанд хаана байсан нь нууц хэвээр байна. Гэхдээ цагдаагийнхан тэдэнтэй хамт явж байсан Ливан гаралтай Али Фаяд гэгчийг саатуулжээ. Фаядыг Колумбын “ФАРК” гэх хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэмээн баривчилсан гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин