Уайтзи Тэйчман Лэйкерс багтай 1 өдрийн гэрээ хийжээ
2016-02-02

 

Лос Анжэлэс Лэйкерс багийн удирдлагууд тархины хорт хавдартайгаа тэмцэж буй хүүтэй нэг өдрийн гэрээ үзэглэжээ. Хүүгийн нэрийг Уайтзи Тэйчман гэдэг бөгөөд Лос Анжэлэс Лэйкерс багийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг юм. Хүүгийн Лэйкерстэй хийсэн нэг өдрийн хугацаа өчигдөр Шарлотт Хорнетс багтай хийсэн тоглолтын дараагаар дууссан бөгөөд хорт хавдартай тэмцэж буй залуу хүүд сэтгэлийн маш том дэмжлэг болсон гарцаагүй юм.

 

Хүү энэхүү гайхалтай өдрийн дараа өгсөн ярилцлагандаа:

 

"Би Лэйкер болохыг хүсдэг. Би яаж талархах ёстойгоо ч мэдэхгүй байна. Миний хувьд үнэхээр итгэмээргүй байлаа " хэмээн хэлсэн бөгөөд Митч Капчак түүнд 18 дугаарын өмсгөлийг зүүх эрхийг олгожээ. Уайтзи хүү хэдийгээр тоглолтонд оролцож чадаагүй ч тоглолтын өмнөх бэлтгэлд оролцон, багийнхантайгаа бие халаалтанд гаран нэг өдрийн гайхалтайгаар өнгөрүүлсэн байна.

 

Уайтзи хүүд өөрийн шүтээн Коби Брайнтын ард тоглолтын турш суусан бөгөөд Коби хүүгийн талаар хэлэхдээ:

"Гайхалтай, тэр багийн нэг хэсэг нь болсон. Тэр миний хажуугийн шүүгээнд хувцасаа өлгөж, миний хажууд суусан. Тэр тоглолтын өмнө бидэнтэй хамт байж, тоглолтын завсарлагаа, тоглолтын дараах ярилцлагуудад оролцлоо. Энэ хүүд гайхалтай зан чанрууд байна, нөхцөл байдлыг өөртөө маш эерэгээр тусгаж байгаа түүнд сайнаар нөлөөлөх болно. " -Коби Брайнт-

 

Уайтзи хүүгийн Лэйкерстэй холбоотой хамгийн гайхалтай дурсамж нь 2010 оны NBA-ийн финалын 7 дах тоглолт бөгөөд уг тоглолтыг Нью Йорк хотод аавтайгаа хамт 300 орчим фэнүүдийн хамтаар 19 инчийн зурагтаар үзэж байсан гэнэ.

 

эх сурвалж:Royal Sport

Shuud.mn
Сонин хачин