Австралийн иргэд зикагийн халдвар авчээ
2016-02-03

Австралийн Сидней хотын хоёр иргэн зика вирусын халдвар авсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Карибын тэнгисийн орнуудад аялаад саяхан эх орондоо ирсэн хосоос шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогджээ. Шинжилгээний албан ёсны хариу өчигдөр гарсан аж. Тэднийг зика вирусын халдвар авсныг тогтоож, тусгаарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Халдвар авсан иргэд гэр бүлийн хоёр гэнэ. Ийнхүү Америк болон Австрали улсад зика вирус бүртгэгджээ. Өнгөрөгч долоо хоног Америкт зика вирус бүртгэгдсэн юм.

 

Зика вирус Латин Америкийн Бразил, Венесуэл, Гайти, Гватемал, Гондурас, Колумб, Мартиник, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Сальвадор, Суринам улсад бүртгэгдээд байна. Эдгээр оронд халдвар авсан 3-4 сая иргэн тархан амьдарч буйг ДЭМБ-аас мэдээлсэн билээ.  

 

Их Британи, Герман, Австрали, Грек, АНУ, ОХУ зика вирус бүртгэгдсэн дээрх орнуудад иргэдийг зорчихгүй байхыг уриалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
13213:
Shavijnuud huniig sunuuh vii dee
2016-02-03