Өмнөд рүү тамхины иш зэргийг илгээжээ
2016-02-03

Хоёр Солонгосын хил дээр суртал ухуулгын дайн болж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өнгөрсөн сарын эхээр Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсаны дараа өмнөдүүд тус улс руу Ким Чен Уны засаглалыг буруутгасан суртал ухуулгын хуудас болон видео бичлэг, кино зэргийг илгээж эхэлсэн юм.

 

Харин хойдууд туршилтын дараагаас өмнөд рүү суртал ухуулгын хуудас илгээж, тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ бол Барак Обамагийн гар хөл гэх зэргээр гутаан доромжилсон байна.

 

Хойдууд өчигдөр хэрэглэсэн ариун цэврийн цаас, тамхины иш, хуучирч муудсан хувцас зэргийг өмнөд рүү илгээж, дургүйцлээ илэрхийлжээ. Эдгээр зүйлийг 20 гаруй бөмбөлөг ашиглан өмнөдийн хилийг өчигдөр 17.45 цагт давуулсан байна. Тамхины иш, ариун цэврийн цаасаараа дамжуулан Өмнөд Солонгосын төрийг хэрхэн бохирдсоныг илэрхийлэхийг зорьсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүгдээрээ дибилүүд.Энэ дибилүүдийг Монголоос хөөж гаргах хэрэгтэй.
2016-02-03
Ү:
НААДУУЛД ЧИНЬ ӨӨР ӨГЧИХ ЮМ БАЙХГҮЙ Л ДЭЭ
2016-02-03