МАХН-ыг бас тийрэх үү
2016-02-03

Уйдаахгүй бас урваж бултаж дуусахгүй нь ээ, манай улс төрийнхөн.

 

Хоёр улс төр паралель явж байна гэж болохоор. Нэг тал Ц.Баасанхүү Г.Уянга. Л.Цог нарын гишүүд эвслээ задлахаар отоонд суусан байдалтай. Нөгөө талд энэ галын өөдөөс цацах усаа бэлдэж байгаа АН-ын алхмууд.

 

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр болж ганц асуудал шийдсэн нь ИЗНН-тай тавих сүй бэлгийн урилга. Давхар МҮАН мөн дагаар орох саналд нэр орсон явна. Сүй тавьж өрх үүсгэх ажлын хэсэг байгуулагдаж ахлагчаар нь Р.Амаржаргалыгаа томилжээ. 

 

С.Оюун дарга айлаас ирсэн зарыг хүндэтгэн хүлээн авч ах дүүтэйгээ зөвлөнөө гээд намба алдахгүйг хичээн сууж байна. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана гэж тэрбээр мэдэгдсэн.

 

Нөгөө талд Г.Уянга нар эвсэл задлахыг өнөө юу, маргааш уу гэж мэдэгдсээр байна. Шалтгаан нь засаг огцруулах ажиллагаан дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр шударга байж чадаагүй гэсэн албан ёсны гомдолтой. Цаана нь бол энэ гурвыг сумлаад байгаа өөр өнцөг байгаа гэж хардлага улс төр судлаач нарт байна.

 

Сая засаг огцруулах асуудал өндөр авах үед даргынхаа үгийг сонсоогүй том толгойлсон нэр бүхий гишүүд ирэх сонгуульд тойроггүй болох дарамтад орсон. Үүнд дээрх гурван гишүүн эхний жагсаалтад байгаа. Эвслээ задлах замаар Н.Энхбаярыгаа худал амлагч болгож нийгэмд таниулж өгөөд эргээд харахад чинь нэг сул тойрог бэлдчихээд байя гэсэн тохироог аль нэг талтай хийсэн гэсэн хардлага бий.

 

Засаг үлдсэний дараа гүнзгий амьсгаа авсан АН одоо бөөрөн дээр бөмбөг тавиад байгаа эвслийнхэн болон шадар сайдын суудал шаналгаад байгаа Н.Энхбаяр нараас шарх сорвигүй үтэр салах хэрэгтэй гэдэг дээр дээд түвшиндээ санал нэгдсэн бололтой байна.

 

АН, ИЗНН-тай нэгдсэн тохиолдолд МАХН болоод Шударга ёс эвслийн шантааж хол явахаа болино. Гэхдээ энэ алхмыг АН шууд хийхээсээ илүүтэй хөдлөх гээд байгаа нөхдүүдэд сануулга болгож агаарт хий буудсантай адилтгаж болно. Учир нь АН хүчиндээ эрдэж, засгаа авч үлдсэн урмаараа хэт олон галын шугам зэрэг нээчихсэн.

 

Үндсэн хуулийн цэцийн даргыг сугалах, Н.Энхбаярыг Шийлэгийн захидлаар шахах, Их хурлын даргыгаа МАН-ын галаас холдуулах гээд хаврын улс төрийн бэлтгэл шахуу явагдаж байна. Ийм үед засагт хориглолт хийж аминд орсон Н.Энхбаярыг зайл гэж задгай агсамнах арай болоогүй. Гэхдээ МАХН-ыг тийрнэ гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ үүнийг хэзээ хийх нь МАН-ын хийх улс төрөөс ихээхэн хамаарах байх.  

 

МАН-ын Цэцийн хамгаалалтад шилжсэн эмзэг байгаа байдал дээр ашигтай байрлал эзэлж Их хурлын даргыг унагаахаар ээлжит улс төрөө аль хэдийн эхлүүлсэн байгаа. Байнгын хорооны нэг гишүүнийг онгоцонд явахад нь “ченж” хийгээд сольчихсон Их хурлын даргын алдаа хөдлөшгүй баримттай болчихсон. Энэ нь хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар МАН-ын гишүүн, дугаар хорооны иргэн ХӨХ тэнгэр лүүгээ асуулт илгээчихээд байна.

 

Үндсэн хууль зөрчсөн гэж ЦЭЦ дүгнэлт гаргавал Их хурлын даргыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхийг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөл үүсэхэд саяны засгаа авардаг шиг ажиллагаа буюу Н.Энхбаяр даргын “захиргаадалт” хэрэг болно. Тэр үед МАХН ба Шудрага ёс эвсэл задарчихсан байвал тэднийг нь МАН өөд нь татаж аваад АН-ын хамар дээр нь ялалтын туг хатгаж мэднэ. Сонгуулийн өмнө Их хурлын даргаа унагаавал бөөн оноог нэг дор алдах ба нэр хүнд шалаар нэг гэдэг болно. Тийм болохоор шадар сайдаас бусдаар тохиролцвол Н.Энхбаярыгаа тийрэхээ түр азнаж магадгүй. Тэрний өмнө тулсан том ажил нь ЦЭЦ болсон бололтой.

 

АН-ынхан ЦЭЦ-ийг “цэгцлэх” буюу цэвэр өөрсдийн нөлөөнд оруулахаар улайрч байна. Цэцийн даргад хуулийн өөрчлөлтөөр бугуйл шидээд байгаа бол хариуд нь МАН-ынхан Их хурлын даргыг нь индрээс татаж унагаахаар дээс томж эхэлсэн байна.

 

Энэ сэдэв дээр бол хамгийн сүүлд ЦЭЦ-ийн зүгээс хуулиа сахих сүүлийн  санамжийг чуулганд илгээгээд хүлээж байна.

 

Ийнхүү муу нүүрт бичин жилийн супер улс төрөө хийхээр саарал ордны булан бүрт шивнээ булагнаа эхэлсэн бололтой. Хөдөө зудтай, хүүхдүүд 20 мянгаа хүлээж байгаа ч цагаан сарын дараа салам нүдэлдэх бэлтгэлээ хийгээд манай улстөрчид завгүй байна.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
irgen:
AH.tai ene hoyr nam negdechihevel Enh bayariin uls torchilt ugui bolj shorond oroh baih daa? MAH. MAXH ene hoyr namyn avligachid eh oron ard tumneeree togloj duuslaa shuu?
2016-02-04
зочин:
12 онд АН-ыг сонгоод улс орон, эдийн засгаа сүйрүүлсэндээ харамсаад барахгүй байна даа, ард түмний маань амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байна, өрийн их дарамтанд оруулж маш хүнд байдалд оруулсанаа АН гавьяа гэж бодоод байх шиг байна даа, ямар олон аж ахуйн нэгжүүд хаагдаж, төрийн албан хааагчид ажилгүй орлогогүй болж байгаа нь АН-ын хийсэн ажил даа, энэ намаас хурдан салж эх орноо өөд нь татацгаая
2016-02-04
Иргэн:
Монгол тор З.Энхболдгуйгээр болохоороол болнодоо. Энэ монгол хун гэхэд хэцуу хуний нуур хардаггуй торийн удирдагч байдаг гээд бодохоор монгол торийн ажил яаж бутэх билээдээ! Хар мортэй, хахир хатуу муухай нроос хурдан салсан нь дээрээ!
2016-02-04
Зочин:
МАХН нийлсэн, холбогдсон хэн ч муухай харагддаг юм шүү! Тиймээс холхон байцгаа! Дангаараа аваад яв!
2016-02-04
Зочин:
МАН хэдэн жил засаг барихдаа юу гийгүүлсийн? ОТ тавиад туусан шдээ.., Одоо нээх худлаа мундаг нам болж энд тэндээс орилж худлаа. АН дотроо фракцалж хуваагдаад байгаа хэдэн ордоо бас тавиад туулаа. За МАХН бол бүүр бүтэхгүй, бөөн албан тушаалын наймаа, барьцаа. Ямар Энхбаярыг Монголчууд мэдэхгүй биш. Тиймээс энэ гурван намд дахиж итгэл хүлээлгэх шаардлага бидэнд алга, эрс өөрчлөл шинэчилэл хийх цаг болсон. ХҮНам, БННам бусад жижиг намууддаа боломж гаргаж үзэх хэрэгтэй байна.!!!
2016-02-04
Зочин:
хахаха зев унэн шударга зам дээр байгаа гэнэ уу? Яг л харагдаач!!! естой шог!!!
2016-02-03
Зочин:
Тохирсон бол тохирсоноороо Байж чададгуй хэлсэн ярисан бол хэлсэн Угэндээ Байж чададгуй жудаггуй эрчуудээр дуурч Байна даа
2016-02-03
зочин:
МАН шиг ард түмэн дээ анхаарал тавьдаг нам алга даа АН МАХН хоёрч өөрсдийнхөө зан авир ааш араншингаа ч ёстой ил тод ичих зовох юмгүй харуулжбайна даа энэ сонгуулаар монголын ард тзмнээр тоглосон улс орноо хямраасан энэ хоёр намыг бүү сонгоорой
2016-02-03
Зочин:
Ямарч тохиолдолд авилгач . Энхбаяртай . Ардчилсан нам ганзага нийлж болохгүй шүү
2016-02-03
Зочин:
ЭРТХЭН ТИЙРЧ ХАЯАХГҮЙ . АН- Г МАХН -УЛАМ Л МУУХАЙ БОЛГОЛОО_ МАХН- САЙД БАЯНСЭЛЭНГЭ ГЭХЭЭР ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ.
2016-02-03
Za za:
Mongoo oortoo awch baisan l geed baigaa yum daa
2016-02-03
Зочин:
ER NI ENE BAIDLAAS HARAHAD ARDCHILSAN NAM YAMAR HUNII NUUTS BOLOMJGUI NI UNENEDEE HARAGDAJ BNAA ER NI YAMARVAA NAM EVSELTEI NIILNE GEDEG BOL UURIIN CHADAMJGUIG L HARUULJ BNA GEJ BI HUVIDAA BODOJ BNA MINII L BODOL SHUU NUHUDUU
2016-02-03
Зочин:
Тийрэх хэрэгтэй шудрага ёс ярьсан албан тушаал наймаалсан хэдэн нөхөд байх юм. Шударгаар ажиллавал өнөөдрийн нийгэм ийм болохгүй байсан юмаа.
2016-02-03
sss:
Baahan ardiin jujigchid.
2016-02-03
andro:
ard tvmnii tuluu blaa yu. naad nvdee neegeed haraach
2016-02-03
ИРГЭН:
ЯАЖ МУУЛААД Ч МАН АРГАГҮЙ Л АРДЫН ТӨЛӨӨ НАМ ЮМ ШҮҮ БЭЛТРЭГ ЭЛБЭГ ХОЁР БАЙГАА ЦАГТ МОНГОЛЫН ТӨР ТӨВХНӨХГҮЙ ЭЭ
2016-02-03
andro:
ard tvmnii tuluu blaa yu. naad nvdee neegeed haraach
aмар:
хөөрхий муу Шийлэгдамба намдаа мөнгө олж тухай бодсоор байгаад Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх талаар огт юм хийсэнгүй дээ. Эмч сувилагч нар нь гар харна, харьцаа муутай хэвээрээ. Ламбаа гуай байхдаа салбарын бодлого гэж худлаа үнэн гуншиж яриад л арай л өөр байсан даа. Энэ Шийлэгдамба 7-10 хоногоор архи уугаад алга болчихдог байсан гэж хүмүүс ярьж байна. Тэр бичгийн хэлбэрийг нь хараарай, ямар ч боловсролтой хүний шинж алга даа. Даанч дээ. Одоо өөр намаас Эрүүл мэндийн сайдыг томилооч дээ, гуйж байна ш дээ. Урьд нь Ардын намын Туяа гэж Отгонбилэгийн авгай-хэлгүй Короля байсан, тэрнээс дор амьтан юм, энэ Шийлэгдамба. Нэр нь хүртэл ямар онцгүй юм бэ.
2016-02-03
Зочин:
эд нарт этгэж болохгүй.МАН,АН -хан авль нь ялгаагүй.Эдэнд бас эх орон гэж үгүй.хаана мөнгө эрх мэдэл байна түүний төлөө монголыг зарж,сөнөөж,мөхөөж чадах л хүмүүс. тэнгэр нэргээсэй.
2016-02-03
Зочин:
Нам төвтэй улс төрийн тогтолцоог халаж байж энэ луйварчин нараас сална өөр арга байхгүй
2016-02-03
Зочин:
БААСАНХҮҮ ЦОГ УЯНГА НАР ЗӨВЬ ҮНЭН ШУДРАГ ЗАМ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮС
2016-02-03
Зочин:
хахаха зев унэн шударга зам дээр байгаа гэнэ уу? Яг л харагдаач!!! естой шог!!!
???:
- Төрийн тогтолцоог өөрчлөх саналаас санаа аваад өөрчлөх ухааныг боловсруулахгүйгээс намч нар хохирлоороо ард түмэндээ илчлэгдэж байх юм даа. МАХН сонгуульд ялвал Г.Шийлэгдамбын зээлсэн мөнгө улсын данснаас л гарна шүү дээ. Сонгуульд ялсан бүх нам адилхан. Зардал, чирэгдэл, залилан ихтэй, хот, хөдөөг бүлгэлсэн өрөөр өнгөлсөн нам Монголд таарахгүйнээ - Монголын төр Их хурлын дарга, Ерөнхийлөгч, УИХ –н түшээд, ерөнхий сайд, яамдын сайд нар гэсэн дэс дараалалтай тогтолцоотой. Гэтэл тогтолцоог эвдэж бүлэглэж улс орныг удирдана гэдэг гэмт хэрэг. Төрийн удирдлага намч нарыг улам цэцэглүүлж байгаа мэт боловч чанар дээрээ намын төлөө, сонгуулийн төлөө улсыг өрөөр өнгөлж чанраар сөхрүүлэх нь ойрхон болсон. Ж нь Г.Шийлэгдамба мэтийн олон залуучууд намын санхүүжилтийн төлөөх мөнгөнд толгойгоо ажиллуулж байгаа. Бүх намууд адил. Нам гишүүдээсээ сар бүр дансаар татвар авч улсад татвараа төлж байх хууль нь арай цэвэр арга юм даа. Цугласан татварынхаа хэмжээнд ажиллах хэрэгтэй.
2016-02-03
???:
Ерөнхий сайд нь Их хурлын дарга, Ерөнхийлөгч, УИХ –н гишүүд г.м даргатай. УИХ –с яамдын сайд нар сонгогдож болдог учир ерөнхий сайд нь яамдын сайд нараа УИХ –тай нь удирдаж байгаа нь тэр. Дээрээсээ дэс дараалалгүй болохоор хариуцлага алдагдсаны нотолгоо. Ерөнхий сайд нь сард 2 – 4 удаа яамдынхаа мэргэжлийн, сайд нартайгаа хуралдаж мэргэшсэн шийдвэрт хүрч УИХ –д мэдээлэх, цаашид хийх ажлынхаа удирдамжийг танилцуулж гарсан шийдвэр, тогтоол, журмынх нь дагуу хэрэгжүүлж гялалзсан амжилт үзүүлэх ёстой. Мэдлэггүй, мэдээлэлгүй УИХ –н гишүүд нь ерөнхий сайдыг огцруулах шуугиан тарилаа. УИХ –н дараа ерөнхий сайд огцорсонгүй. Мөн л хурлын дараа АН хуралдлаа л гэнэ, шийдвэрт хүрлээ л гэнэ. Улсыг удирдаж байгаа намч нарын мэдлэг, дадлага нь улам бүр дээшлэнэ. Мэргэжил нь дээшлэхгүй л дээ. Учир нь мэргэжлээсээ гадна янз бүрийн мэргэжлийн ажил хийдэг. -
2016-02-03
???:
Ерөнхий сайд нар зангарагтай байх хэрэгтэй. 1. Ерөнхий сайд асан С.Баяр УИХ –г удирдаж Оюу толгойн гэрээг эхлүүлсэн. Хөрөнгө оруулагчдыг өрөвдөөд л байв. Гэрээнд өндөр технологи, 70 – 90 хувь нь монгол ажилчид, ашгийн 50 г.м санаа байсан бол. 2. Н.Алтанхуяг УИХ –р хэлэлцүүлэгдээгүй зээлээр Монголыг дүүргэв. Энэ зээл нь гадна өнгөлгөө. Технологи, хотжилтын өндөрлөг рүү зүтгэвч иргэд ажилгүй, ажил байвч цалингүй, санаа байвч мөнгөгүй, мөнгө байвч дэмжлэггүй л байна.
2016-02-03
???:
Хэрэв яамдууд мэргэжилтнүүдээ УИХ –д сонгодог бол улсаас сонгуулийн хугацаанд сонгогдогчид иргэдтэйгээ уулзах зардал гаргаад, сурталчилгааны материал нь “сонин” байх нь. Тухайн яамны харъяа мэргэжилтнүүд хувиараа сонгуульд оролцож болно шүү дээ. УИХ –д гарвал яамдуудыг төлөөлнө. Зарлагдсан зардлаа татварт тайлагнах хэрэгтэй. УИХ –д намуудыг төлөөлсөн суудал, өлссөн, цангасан, тэмцсэн иргэдийн суудал г.м нь дунджаар 3, 3 суудал байх байлгүй дээ. Нэгэнт УИХ –д сонгогдсон бол улс орны бүх асуудалд ухаан, оюунаа дайчилна. Сум, аймаг, дүүргийн иргэдийн хурлыг мэргэжилтнүүдээс бүрдүүлж удирдах эрхийг нь дээшлүүлбэл зөв л чиглэл болно.. Намч нар удаан хугацаанд төлөвшлөө. Мэргэжилтнүүд ажлаараа, мэдлэгээрээ, амьдралаараа төлөвчихсөн байдаг юм.
2016-02-03
Зочин:
Аливааэд ус цацах мэрэгшилтэй намын захиалгаар бичээ юу?? Залуус та нар хэдэн мөнгөний төлөө юунд ингэж увайгүйтдэг юм бэ??Яс хаягч.....???
2016-02-03
irgen:
ali neg taliig barilgui uls turiin prognoziig saihan beldej ugdug tanid bayarllaa
2016-02-03
Keke:
Bolor tsomd unshmaar shuleg nairaglal uu ugui yu. Kk. Unenii or unertuulsen uher buu shig bichleg bailaa
2016-02-03