Хүүхдийн зан аашинд сөргөөр нөлөөлдөг хүнс
2016-02-03

Америкийн “www.wikihow.com сайт хүүхдийн ааш занд сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүний талаар нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Та хоолны пирамид гэж мэдэх үү. Энэхүү хоолны пирамид дурдагдсан шиг хүүхдээ хооллох хэрэгтэй. Хүүхэд тань лактоз буюу сүүний хүчилд тэсвэргүй эсвэл сүүн бүтээгдэхүүнд дэх уурагнаас харшилдаг бол түүний зан, биеэ авч явах байдалд өөрчлөлт орохыг анхаарна уу. Сүүний хүчилд  тэсвэргүй, харшилтай хүүхэд амархан ойр, ойр ханиад хүрэмтгий, чих  нь үрэвсэх хандлагатай болно.

 

Зөвлөгөө №2

 

 

Олон орон будагч бодистой хүнсний хүүхдэд нөлөөлөх сөрөг нөлөөнөөс зайлсхийж хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ нь хүүхдийн  анхаарал төвлөрөлт сөргөөр нөлөөлж бухимдуу болгох ба толгойн өвчин үүсгэж, зан авирт хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Будагч бодис иогурт, талх гэх мэт өдөр тутмын хүнсэнд ч  байж болно.

 

Зөвлөгөө №3

 

 

Чихэрлэг хоол хүнс хэрэглэсний дараа богино хугацаанд хүүхэд болдог ч ийм хүнсийг  удаан хугацаагаар хэрэглэвэл хүүхэд сэтгэл хямрал, сэтгэхүйн өөрчлөл, нойрны эмгэгтэй болдог байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Үнэр оруулагч хүүхдийн толгойг их өвтгөдөг байна. Толгой өвдсөнөөс болж, хүүхэд их уцаартай болдог.

 

Зөвлөгөө №5

 

 

Өндөг, сүүн  бүтээгдэхүүн,  үр тариа, самар гэх мэт зүйлсээс хүүхдүүд харшилтай байх нь бий. Эдгээр дурьдсан хүнснээс харшилдаг бол хүүхдийн биед төдийгүй зан авирт ихээхэн өөрчлөлт үзүүлдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин