Путиний дүрд 4 жүжигчин өрсөлдөж байна
2016-02-03

Оросын “Knights bridge Entertainment” кино компани өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний амьдралаар уран сайхны кино хийхээр болсноо мэдэгдсэн билээ. “Киноны зураг авалт ирэх долоодугаар сард эхэлнэ” хэмээн тус компанийн ерөнхий менежер Валерий Саарян “Рио Новости” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

 

“Ерөнхийлөгч Путиний дүрд дөрвөн жүжигчин өрсөлдөж байна. Мөн “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, найруулагч уг бүтээлийг найруулна. Гол дүр тодорхой болсны дараа найруулагч киноны төлөвлөгөөг гаргах болно” гэж тэрбээр ярьжээ.

 

Путиний дүрийг жүжигчин Леонардо де Каприо бүтээнэ хэмээн хэвлэлүүд мэдээлж буй юм. Менежер “Одоогоор гол дүр тодорхойгүй байна. Путиний дүрийн төлөө Каприо өрсөлдөж буй эсэх нь тодорхойгүй байна” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин