Пхеньяны хиймэл дагуулыг устгана
2016-02-04

 

 

 

Хойд Солонгос улс өчигдөр энэ сардаа багтаан сансар руу хиймэл дагуул хөөргөхөө олон улсад мэдээллээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээлэв.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ оны өмнөхөн 2016 оныг “өөрчлөлтийн жил” хэмээн мэдэгдсэн.

 

Тэрбээр хэлсэн амандаа хүрч өнгөрсөн оны эхээр түүхэндээ анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршсан. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сараас хойш олон улсын анхаарлыг татаад байсан сансар руу хиймэл дагуул хөөргөх өдөр тодорхой боллоо. Пхеньян өчигдөр “Хойд Солонгос улс цаг агаар ажиглах зорилготой хиймэл дагуулыг энэ сарын 8-24 хооронд хөөргөх болно” хэмээн Олон улсын далайн байгууллага /IMO/ болон Олон улсын мэдээлэл холбоо /IYU/ агентлагт мэдэгджээ. Гэхдээ хиймэл дагуул хөөргөх өдөр, цагаа тодорхой хэлээгүй байна.

 

Түүхэнд тэмдэглэх уг үйл явдал удирдагч асан Ким Чен Ирийн мэндэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 16-ны 7.00 цагт тохиож магадгүй хэмээн олон улс таамаглаж байна. Учир нь тус улс хиймэл дагуулаа “Таныгаа дурсах цаг буюу 7.00 цагт хөөргөх болно” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны өдөр тус улсын эрх баригч Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсан 70 жилийн ойн хүрээнд Пхеньян сансар руу хиймэл дагуулаа хөөргөхөөр зэхэж байсан ч гэнэт цуцлагдсан билээ.  Хөдөлмөрийн намын баярын үеэр сүрт цэргийн жагсаал зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Пхеньян сансар руу хөөргөх хиймэл дагуулаа олонд харуулсан юм. Шинжлэх ухааны зорилготой гэгдэж буй хиймэл дагуул хөөргөх асуудалд НҮБ гол анхаарлаа хандуулан “Хэрвээ олон улсын хоригийн зөрчиж, сансар руу пуужин хөөргөсөн тохиолдолд тус улсын гадаад дахь худалдааг зогсоох болно” гэсэн юм.

 

Сунжибаегам өнгөрсөн сарын 6-нд тосгонд болсон цөмийн туршилтын дараа НҮБ, тус улсад олгож буй хүмүүнлэгийн бараа, бүтээгдэхүүнээ зогсоож “Ким Чен Ун өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Пак Ён Сик “Хойд Солонгос өнгөрсөн оноос цаг агаарыг ажиглах сансрын хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байсан. Бид товлосон цагтаа хиймэл дагуулаа хөөргөх болно” хэмээн олон улсын шаардлагыг үл биелүүлэхээ мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа Япон, Өмнөд Солонгос, БНХАУ анхаарлаа хандууллаа.

 

Япон улсын Батлан хамгаалахын сайд, генерал Накатани “Пуужин Японы газар нутагт унаж, иргэдийг хохироох, хувийн өмчинд хохирол учруулахаас урдчилан сэргийлэхийн тулд бид зенит пуужингийн “Patriot, PAC-3” цогцолборын тусламжтайгаар Пхеньяны пуужинг агаарт устгах болно” гэж мэдэгджээ. Сайд Японы пуужингаас хамгаалах ангид зочлох үеэрээ ийнхүү мэдэгдэж, байлдааны бэлэн байдал зарлажээ. Японоос гадна Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Пхеньян пуужин хөөргөвөл их үнэ” гэж мэдэгджээ.  “NHK” агентлаг Сайдын тушаал энэ сарын 25-ны 23.00 цаг хүртэл хүчинтэй. Аюулгүй байдлын үүднээс хугацааг сунгах боломжтой” хэмээн мэдээлэв. Пхеньянаас хөөргөсөн пуужин Японы Сакисима гэх газрын дээгүүр нисч өнгөрөх магадлалтай байгааг Японы мэргэжилтнүүд тогтоосон байна.

 

Уг асуудалд Бээжин анхаарлаа хандуулж, Батлан хамгаалах яамаа яаралтай хуралдуулж, тагнуулын мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Хэрвээ Пхеньян баллистик пуужин туршвал Бээжин тус улсын эсрэг хатуу арга хэмжээ авахаа сануулсан. Учир нь Пхеньян устөрөгчийн бөмбөг туршихаа Бээжинд мэдэгдээгүйгээс үүдэж, хоёр улсын харилцаа муудсан билээ. Пхеньян өмнө цөмийн туршилт хийх болгондоо Бээжинд урдчилан хэлдэг уламжлалтай байжээ. Си Зиньпин “Хойд Солонгос бидний итгэлийг алдсан” гэсэн юм.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ Аюулгүй зөвлөлийн хурлын үеэр “Хиймэл дагуул хөөргөх пуужинг баллистик пуужин туршиж буй үйлдэл хэмээн тооцох болно” гэж мэдэгджээ. 2012 оны арваннэгдүгээр сард Пхеньян сансрын хиймэл дагуул ачсан пуужингаа амжилттай хөөргөсөн билээ. “UNHA-3” гэх хиймэл дагуул амжилттай сансрын тойрогт орсны дараа Вашингтон дургүйцлээ илэрхийлэн тус улсын эсрэг эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хориг тавьсан.

 

Устөрөгчийн бөмбөгний туршилтыг нь амжилтгүй болсон хэмээн мэдэгдэж байсан Вашингтон өчигдөр “Пхеньяныг хиймэл дагуул хөөргөвөл бид хариуг нь барих болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өлсгөлөн ядуурлаа дийлэхгүй байж зүгээр нэг цаг агаар ын хиймэл дагуул хөөргөнө гэж юу байхавдээ. үхэхдээ үхэр буугаа гэгчээр энэ эрхийн тэнэг бүдүүн бацаан ямар ч гай тарихыг хэн мэдлээ.
2016-02-06
иргэн:
Хойд Солонгос цаг агаарынхаа хиймэл дагуулыг чадвал хөөргөнө л биз, Энэ бол тус улсын асуудал ш дээ. Үүнд нь АНУ, Япон хоёр юунд нь дургүйцэж, дэлхий нийтийг хатгаад өдөөгөөд байдаг юм бэ?. Шудрага ёс, ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг гэж их ярьдаг эдгээр улсууд ийм зүйл ярих ёсгүй байхгүй юу. НҮБ-ч гэсэн түүнийг нь дагаж давхиад ямар утаггүй юм бэ.
2016-02-05
зочин:
Өлсгөлөн ядуурлаа дийлэхгүй байж зүгээр нэг цаг агаар ын хиймэл дагуул хөөргөнө гэж юу байхавдээ. үхэхдээ үхэр буугаа гэгчээр энэ эрхийн тэнэг бүдүүн бацаан ямар ч гай тарихыг хэн мэдлээ.
иргэн:
Хойд Солонгос цаг агаарынхаа хиймэл дагуулыг чадвал хөөргөнө л биз, Энэ бол тус улсын асуудал ш дээ. Үүнд нь АНУ, Япон хоёр юунд нь дургүйцэж, дэлхий нийтийг хатгаад өдөөгөөд байдаг юм бэ?. Шудрага ёс, ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг гэж их ярьдаг эдгээр улсууд ийм зүйл ярих ёсгүй байхгүй юу. НҮБ-ч гэсэн түүнийг нь дагаж давхиад ямар утаггүй юм бэ.
2016-02-05
иргэн:
Хойд Солонгос цаг агаарынхаа хиймэл дагуулыг чадвал хөөргөнө л биз, Энэ бол тус улсын асуудал ш дээ. Үүнд нь АНУ, Япон хоёр юунд нь дургүйцэж, дэлхий нийтийг хатгаад өдөөгөөд байдаг юм бэ?. Шудрага ёс, ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг гэж их ярьдаг эдгээр улсууд ийм зүйл ярих ёсгүй байхгүй юу. НҮБ-ч гэсэн түүнийг нь дагаж давхиад ямар утаггүй юм бэ.
2016-02-05
зочин:
Хойд Солонгосын шинжлэх ухаан техник,үйлдвэрлэлийн түвшин ийм зүйл хийхгүй байх аргагүй болгож байна. Тэд чадаж байгаа нь барахал,атаархалыг төрүүлж байх шиг.Энэ нь харин дээрэнгүй гүрнүүдийн уур цухлыг төрүүлж байгаа юм. Зөвхөн тэд баллистик пуужинтай, цөмийн хошуутай байж болдог,түүгээрээ бусад улсыг сүрдүүлдэг мөртлөө бусад улс оронд ийм боломж олохгүй гээд байдаг нь ялгаварлан гадурхаж байгаа үйлдэл биш үү. Улс орнууд бүгд тэгш эрхтэй гэж хуцалдаад байдаг мөртлөө америк гэгч жандармынхаа үгээр хав шиг дагаад шогшоод байх юм аа.
2016-02-05
hereggui uls:
er ni davartsan bandaash hoid solongosig gazrin horsnoos archchaach hereggui uls
2016-02-05
Зочин:
ЯАХЫН БЭ ӨӨРӨӨ Л УНАЧИХ НЬ Ш ДЭЭ
2016-02-04
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-04