Шинийн 1,2,3-нд цасан шуурга шуурна
2016-02-04

Энэ сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6,7-нд нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Гэвч сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй  байх төлөвтэй байна.

 

Шинийн 1,2,3-ний өдрүүдэд цас орж,  цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Тодруулбал 4-9-ний өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч 9-нд баруун хэсгээр, 10-нд төв хэсгээр, 11-нд замын ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Авто тээврийн үндэсний төвөөс жолооч нарт анхааруулсан байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин