Хэт даврагчдыг устгах төлөвлөгөөг баталлаа
2016-02-04

 

АНУ-ын тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн төлөөлөгчид Италийн нийслэл Ром хотноо чуулж, Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар хэлэлцсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн уг уулзалтаар эвсэл хэт даврагчдыг устгах төлөвлөгөөг баталжээ.

 

Ром хотноо эвсэлд багтах 23 орны Батлан хамгаалах яамны сайд болон Гадаад хэргийн сайд нар уулзсан байна.  Эвсэл тус бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг эрчимжүүлж, хамгаалалтын хүчнийг улам чадваржуулж, зэр зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар зөвшилцсөн байна.

 

Тэд энэ онд хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаанд долоон сая ам.долларыг төсөвлөж, энэ сарын 15-наас эхлэн цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхээр болжээ. Ирэх долоо хоногт Пентагоны тэргүүн Эштон Катчераас ахлуулсан эвслийн Батлан хамгаалахын сайд нар Брюссель хотноо чуулж, зарим асуудлаар хэлэлцэх гэнэ.

 

Өнгөрсөн онд цэргийн ажиллагаанд эвсэл 3.5 сая ам.долларыг зарцуулж, хэт даврагчдын 3000 гаруй байгууламжийг устгажээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сэтгүүлч буруу бичээгүй ээ.Та нар барууны садистууд дайн хийхдээ иймхэн хөрөнгө зарцуулж байгаа юм байна гэдгийг мэдээд авчих.Тэдэнд ИГИЛ-г устгах ямар ч санаа байхгүй.Тэд чинь өөрсдөө энэ байгууллагыг санхүүжүүлж,зэвсэглэж, сургаж, дэмжиж босгож ирсэн юм чинь өөрийнхөө гараар өөрийнхөө бүтээлийг устгах уу.Ганцхан хорон санаат үйлдэл хийхийн тулд л тэд ингэж дүвчигнэж байгаа юм.Тэр нь төрийн тэргүүн Башар Асадын цэргүүдийг устгах гэсэн санаа.Тэд ялсан тохиолдолд ОХУ-н талыг баримталсан Сири улс оршин тогтноно гэхээс л үхтлээ айцгааж байгаа болохоос өөр юм биш. Худлаа хүний эрх,ардчиллаар халхавч хийсэн сэжгийн садистууд.
2016-02-04
Зочин:
neg tanknii ch une xurexgui mongoor yaj baildaj bna aa .1 tank 21 saya dollar gej bna lee dee erguu setguulchee
2016-02-04
Зочин:
7 сая чинь ганц пуужингийн л үнэ ш дээ балай сэтгүүлчээ. наад тоо юмаа нягталж бай
2016-02-04
Зочин:
7hon saya zartsuulaad barah uu setguulchee.
2016-02-04