Гацууртаас мөнгөн урсгалын 68,2 хувийг хүртэнэ
2016-02-04

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Гацууртын ордод төрийн хувь эзэмших УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар баталсан. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

--УИХ-ын чуулган өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт, энэ төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудал сөхөгдсөн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмний санаа бодлыг тусгадаг. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах гэсэн нь  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь гэсэнтэй адил шийдвэр үг. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах тухай үндэслэл нь Оюутолгойн төсөлтэй холбоотой байсан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар болж байгаа. Борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөнө. Цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох  мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан.

 

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Засгийн газар 34 хувиа эзэмших үү, эсвэл роялтын төлбөрөөр  явагдах уу?

 

-Ашигт малтмалын хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой. Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна.

 

-Хичнээн төрлийн татвар авах вэ?

 

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл. Дээр нь ААНХОТ-ыг авна. Бусад улсын татварын хуулиар оногддог татвар хураамж оногдоод явна.

 

-Үйл ажиллагаа нь хэзээнээс эхлэх вэ?

 

-Одоо Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийнэ. Орд ашиглах гэрээ байгуулах юм. Үүнийг аль болох хурдан үргэлжлүүлж, ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэж байна.

 

Нэг жилийн дотор эхлэх болов уу гэж найдаж байгаа.  Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай. Бид Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай. Хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ. Тэр үед орох орлогоос нь төлбөрөө аваад явах юм.  Ингэснээр бидэнд орлого шууд орж ирнэ. Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх асуудал гарна.  Дээр нь тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Хэрэв хувь эзэмшээд явахад Монгол Улс ногдол ашиг авах хэлбэрээр орлого авах нь олон жилийн дараа шийдэгдэнэ. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг аваад явах нь улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-02-05
ТЭНГЭРИЙН ТАШУУР:
ЭНЭ Ч МОНГОЛ ДОРОЙТОЖ СӨНӨХИЙН ЦОНДОНГ БАТЛАЧИХЛАА. ӨВГӨДИЙН БУЛШ БУНХАНГ УХВАЛ ДААЖ ДАВШГҮЙ ГАЙ БАРЦАД, ҮЙЛ ЛАЙ ИРНЭ. ДАЙН ДАЖИН, ЗУД ТУРХАН, ГАН ГАМШИГ ЕР НЬ БОЛОХ Л БҮХ Л МУУ БҮХЭН ИРНЭ ДЭЭ. ТЭНЭГ ХҮН БИЕЭЭРЭЭ ТУУЛЖ МЭДЭРДЭГ ГЭЖ. ҮХЭР МОНГОЛЧУУД МЭДЭРЦГЭЭ ДЭЭ. ЦАГ ЧИНЬ ИРСЭН. СӨНӨХ ЗАМ РУУГАА ОРЛОО. АЛТ ДАГАЖ ЦУС УРСДАГ ГЭСЭН МУУХАЙ ҮГ БАЙДАГ. АВИЛГАЧИН ГАРУУД НЬ АВИЛГАА АВААД ЗАЙЛААД ӨГНӨ. АРД НЬ ҮЛДСЭН БАЙГАЛЬ ДЭЛХИЙ, АРД ТҮМЭН НЬ ТЭНГЭРИЙН ЦЭЭРЛЭЛ, БАЙГАЛИЙН ШИЙТГЭЛИЙГ БИЕЭРЭЭ МЭДРЭЭД ИРЭХ ЦАГТ ДОГОЛОН ТӨМРИЙН БУЛШИЙГ УХААД ДЭЛХИЙН 2-Р ДАЙНД ОРОСУУД ЯАЖ ЗОВСОН ТЭР ЗОВЛОН БИДЭНД ИРЛЭЭ ДЭЭ. ҮХЭЖ ДАЛД ОРМОРУУД. ШАР ТӨМРӨНДӨӨ ХАХАЖ ҮХЭЦГЭЭГЭЭСЭЙ.
2016-02-05
ХН:
МӨНГӨ НЬ УРСААД Л ОРООД ИРЭХ ЮМ БИЗ ДЭЭ.
2016-02-05
м:
зөв хувилбараар шийджээ
2016-02-04
Hyy:
Ene ih ebgyi hyn bnlee hydalddagsan hyn
2016-02-04