“Медиа экспо”-д үл хөдлөх хөрөнгийн зах зээл төвлөрнө
2016-02-05

Монголд анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд суурилсан үл хөдлөх хөрөнгийн медиа экспог “Монголын медиа корпораци” гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах гэж байна. Ийгл Ньюс Телевиз, Ардын эрх сонин, Үндэстний Тойм сэтгүүл, Ийгл.мн сайт, FM 91.1 радио суваг (Ийгл Ньюс телевизийн аудио эфир) гэсэн 1.5 сая хүнд хүртээмжтэй, таван сувгаар дамжуулан улс орон даяар өрнүүлэх юм.

 

Эхийнхээ хэвлийд буй ургийн амь насанд заналхийлэх агаарын бохирдлоос “ангижрах”, хөрсний бохирдлын аюулаас сэргийлэхийн тулд иргэдээ орон сууцжуулах нь хамгийн эхний алхам. Харин судалгаагаар монголын нийт айл өрхийн 37 хувь нь орон сууцтай болох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Гэвч 2013 оноос олгож эхэлсэн Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах шалгуурыг 65 мянган өрх л давж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өнгөрсөн онд ашиглалтанд орсон 43.5 мянган айлын орон сууцнаас 40 гаруй хувь нь борлуулагдаагүй, эзнээ хүлээж байна. Түүнчлэн 2016 онд шинээр 22 мянган айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй буйг БХБЯ мэдээлсэн.

 

Үүний дээр өнгөрсөн оны эцсээр зогссон ипотекийн зээл олголт дахин сэргэлээ. Энэ сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталснаас хойш 15 хоногийн хугацаанд арилжааны 11 банк 1,129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгох шийдвэр гаргаад байна.

 

Тиймээс “Монголын Медиа Корпораци” хэвлэл мэдээллийн хамгийн хүртээмжтэй хэрэгсэл ашиглан сурталчилгаагаа зорилтот хэрэглэгчдэд хүргэх, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сүлжээнд нэгтгэх зорилгоор медиа экспо зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Ийгл Ньюс” телевизийн Үл хөдлөх хөрөнгийн тусгай хөтөлбөрөөр өдөрт 4 удаа цогц мэдээлэл хүргэнэ. Мөн тус телевизийн мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцох болон бусад контент нийлүүлэх боломжтой.  “Ардын эрх” сонин, “Үндэсний тойм” сэтгүүлийн "Үл хөдлөх хөрөнгийн зах зээл" тусгай нүүрэнд бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчдийн борлуулах орон сууцны талаарх мэдээллийг нэг сарын турш хүргэнэ. “Ийгл.мн” сайтад баннер байршуулах, Сошиал сүлжээнд 100 мянга гаруй хэрэглэгчид мэдээлэл дамжуулна. Мэдээллийн яармагийн үеэр  үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх мэдээллийг www.mediaexpo.mn сайтад төвлөрүүлнэ.

 

ОХУ-д өнгөрсөн жил үл хөдлөх хөрөнгийн медиа экспо зохион байгуулахад салбарын хэмжээнд борлуулалтын хэмжээ даруй 15 хувиар өссөн байдаг. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн биеэр очиж, цаг мөнгөө үрэх шаардлагагүй зөвхөн цэнхэр дэлгэц, хэвлэмэл сонин, онлайн ертөнцөөр дамжуулж сонголт хийдэг тогтолцоо аль хэдийн бий болжээ.

 

Эрэлт нийлүүлэлтийн уг нөхцөл байдлаас шалтгаалан барилгын салбарыг дэмжих, орон сууцтай болох хүсэлтэй иргэн, байраа борлуулах гэсэн барилгын компанийн хооронд “Монголын Медиа Корпораци”-ийн Үл хөдлөх хөрөнгийн Медиа Экспо гүүр болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОХУ-д өнгөрсөн жил үл хөдлөх хөрөнгийн медиа экспо зохион байгуулахад салбарын хэмжээнд борлуулалтын хэмжээ даруй 15 хувиар өссөн байдаг. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн биеэр очиж, цаг мөнгөө үрэх шаардлагагүй зөвхөн цэнхэр дэлгэц, хэвлэмэл сонин, онлайн ертөнцөөр дамжуулж сонголт хийдэг тогтолцоо аль хэдийн бий болжээ.
2016-02-05