АНУ-ыг заналхийллээ
2016-02-05

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 17 минут үргэлжлэх видео бичлэг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт барьцааны иргэнийг цаазалж буйгаар гарчээ. Англиар ярьдаг хүү АНУ-ын Засгийн газарт хандан “Та нарын цэргийн ажиллагаа ямар ч үр дүнгүй. Та нар цохилт өгөх болгонд бид амьд үлдсээр байх болно. Та нар бидний эсрэг мөнгө зарцуулсан ч бид улам хүчирхэгжсээр байх болно” гэж хэлжээ.

 

Хүү ийнхүү хэлснийхээ дараа барьцааны иргэний хоолойг хэрчиж, цаазалсан байна. “Цаазын ялыг Сирийн Апелло хотноо үйлдсэн” хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв.

 

Амиа алдсан эрэгтэй Сири улсын иргэн бөгөөд амиа алдахаасаа өмнө “Миний болон гэр бүлийн минь өшөөг аваарай” гэж хэлжээ. Нэг гэрч “Эрэгтэй уушигны сүрье өвчтэй байсан учир хэт даврагчид аюулгүй байдлын үүднээс түүнийг хөнөөсөн” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bagaasaa honi aldag baij dee
2016-02-05
Dd:
Oboo bosgoogui bol shaazgai jund suuh be gedeg bizdee Buzar Yankuudad uhel
2016-02-05
ЗОЧИН:
Юун хүү мүү вэ? Хүн, хүүхэд биш яргачин байхад.
2016-02-05