Беойнси жирэмслээгүй
2016-02-05

Америкийн хэвлэлүүд дуучин Бейонсиг жирэмсэн байж магадгүй хэмээн мэдээлсэн билээ. Тэрбээр клипний зураг авалтад орохдоо орлон тоглогч тоглуулснаас гадна олны өмнө гарахдаа ихэвчлэн сул, нэвсгэр хувцас өмсөх болсон юм. Мөн тэрбээр Лас Вегас дахь тоглолтынхоо үеэр өндөр өсгийт огт өмсөөгүй билээ.

 

Тэгвэл жүжигчин бүсгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас орлон тоглогч тоглуулж, өндөр өсгийт өмсөхөөс татгалзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан коктейль үдэшлэгийн үеэр биеэ барьсан бор өнгийн даашинз өмсөн ирж, жирэмсэн гэх таамгийг үгүйсгэжээ.

 

Бейонси “Охиноо дүүтэй болгомоор л байна. Би хараахан жирэмсэн болоогүй. Тун удахгүй баяртай мэдээ дуулгах байх” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин