Намууд нэгдвэл АН-аар нэрлэгдэнэ
2016-02-05

АН, ИЗНН-тай нэгдэх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах ёслолын дараагаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодрууллаа.  

 

-Танай намын зүгээс ИЗНН, МҮАН-тай эвсэх биш нэгдэх санал тавьсан шалтгаан нь юу вэ?

 

 

-Манай хоёр намын эрхэм зүйл нь адилхан. Монгол улсад ардчиллын эрхэм зүйлүүдийг баталгаажуулах асуудалд анхнаасаа нэг зорилготой явж ирсэн. Нэг нам нь байхгүй болно гэдэг талаас нь бид харахгүй байгаа. Харин бид илүү хүчтэй, эв нэгдэлтэй болно гэж харж байгаа.

 

- Нэгдэх асуудлаар хоёр намын дарга нарын хооронд ямар тохироо хийгдэх бол?

 

-Хоёр нам нэгдлээ гэхэд ИЗНН-аас орж ирэх гишүүдээ АН-ын ҮЗХ-нд яаж оруулах вэ. Орон нутагт хамтрах асуудлаа яаж шийдэх вэ гэх зэрэг зохицуулах ёстой нарийн асуудлууд байгаа.

 

- Хоёр нам нэгдэхэд АН үндсэн дүрэмдээ  өөрчлөлт оруулах уу?

 

-Улс төрийн намын тухай хуулинд “Хоёр нам нэгдсэн тохиолдолд хоёулаа их хурлаараа асуудлаа шийднэ” гэж заасан байдаг. Тэгэхээр дүрэм бол хууль давахгүй. Улс төрийн намын тухай хуулиараа шийдвэрлэнэ. Дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй гэж харсан.

 

- Нэрэнд өөрчлөлт орох уу?

 

- Хоёр нам нэгдвэл АН-аар нэрлэгдэх байх. Бид тэр байдлаар хоорондоо тохирч байна.

 

- МҮАН-тай нэгдэх асуудал хэр түвшинд явж байна?

 

- Ажил өрнөж байна. МҮАН-ын дарга нар эзгүй байгаа. Тэднийг ирэхээр уг асуудлаар ярилцана. Бид нэгдэх асуудлаа уламжилсан байгаа.

 

- ҮЗХ хэзээ хуралдах бол?

 

- ҮЗХ Цагаан сарын баярын дараа хуралдана. Уг хурлаар бусад намуудтай нэгдэх асуудлаар ярилцана.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НЭГДСЭН НАМ БОЛГОНД НЭГ НЭГ СУУДАЛ ӨГЬЕ ..... ГЭЖ ХУУРЧЭЭ.
2016-02-07
Зочин:
дундаас нь ямар шуналтай хүүхэд гарах бол?
2016-02-07
Irgen:
Za oyun mini uhaantai bn shv
2016-02-05
Irgeni zorig:
Irgenii zorig nam bayrtai bolob oo hoorhii. Um maani budni hum
2016-02-05
АРГАГҮЙДСЭН НАМ:
АВИЛГАЛЧДЫН НАМ буюу АН. АЛУУРЧДЫН НАМ буюу АН, АРХИЧДЫН НАМ буюу АН .АНАРХИСТУУДЫН НАМ буюу АН.
2016-02-05
huurhii:
heden jil huivaldah gesen um bol doo
2016-02-05
АН ИЙМ ЕНБД- ТАЙ БОЛСОН ЧИНЬ СҮЙРЭХИЙН ДОХИО:
ИЙМ БАЛАЙ ЮМНУУДААС САЛАХ ХЭРЭГТЭЙ
2016-02-05
Зочин:
МҮАН нэгдэж балаэйрав аа. Та бүхэн Мананг харааж байсан одоо өөрийнхөө үзэл бодлоос ухрахгүй биздээ Энхсайхаан
2016-02-05
Зочин:
ИНГЭЭД НОГООН НАМ ХЭЛМЭГДЭЭД АЛГА БОЛОВ ОО ХӨӨРХИЙ.ЦОРЫН ГАНЦ БАЙГАЛЬ ОРЧНОО ГЭСЭН НАМ БАЙСАН ЮМ ДАА. ОДОО ЭДГЭЭР УСТАЖ БАЙГАА НАМУУД НЭРЭЭ БАС ДАРХАН ЦААЗЛААД ХЭНД Ч ӨГӨХГҮЙ БАЙХ УУ?
2016-02-05
Зочин:
Бэлтрэг Энхболд - барьцгүй Оюун гэсэн нэртэй нам байвал зүгээр биш үү.
2016-02-05