Сарын хугацаанд 91 мянган дүрвэгч иржээ
2016-02-05

Герман улсад өнгөрсөн сарын 1-31-ний хооронд 91 мянган дүрвэгч цагаачлан ирсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Эдгээр дүрвэгсдийн  35822 нь Сирийн иргэд гэнэ. Тус улсын эрх баригчид өнгөрсөн сард ирсэн бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч бусдыг нь дүрвэгсдийн хуаранд түр байршуулсан байна.

 

Канцлер Ангила Меркел Сири, Иракийн иргэдэд орогнол олгохоо мэдэгдэж “Марокко, Алжир, Тунис, Афганистан улсаас ирсэн цагаачдыг энэ сарын 15-наас нутаг буцааж эхэлнэ. Герман энэ жил дайны бүс нутгаас ирсэн дүрвэгсдийг хүлээн авна” гэж хэлжээ.

 

Дотоод хэргийн яамнаас “Өнгөрсөн сард Германд ирсэн дүрвэгсдийн тоо өнгөрсөн оны 11, 12 дугаар сард ирсэн дүрвэгсдээс нэг дахин бага байна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 147 мянган дүрвэгч ирсэн байна. Дүрвэгсдийн цуваа буурсан нь хүйтний улиралтай холбоотой гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин