Ассанж ЭСЯ-ыг орхин гарсангүй
2016-02-06

 

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эрх чөлөөг хууль бусаар хасах асуудлаарх ажлын хэсэгт хандан, Их Британи, Шведийн Засгийн газрын эсрэг гомдол гаргасан билээ.

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаж, шийдвэрээ гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Зөвлөл Их Британи, Шведийн эрх баригчид “Ассанжийн эрхийг хууль бусаар хасч байна” хэмээн мэдэгдэж, Ассанжийг Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамыг орхин гарах эрхтэй гэсэн юм. Уг зөвлөлийн шийдвэр Ассанжийн талд шийдвэр гаргавал тэрбээр өөрийн хүсэлтээр цагдаагийн газар очихоо өчигдөр мэдэгдсэн билээ.

 

Зөвлөлийн шийдвэр хэдий Ассанжийн талд шийдэгдсэн ч Британи болон Шведийн эрх баригчид хүлээн авахаас татгалзжээ. Уг шийдвэрийг хүчингүй хэмээн мэдэгдэж “Хэрэв Ассанж Эквадорын элчин сайдын яамнаас гарсан тохиолдолд түүнийг даруй баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдсэн байна.

 

Уг мэдэгдлийн дараа Ассанж элчин сайдын яамыг орхин гарахаа хэсэг хугацаанд хойшлуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин