Ш.Хүрэлбаатар: Могой, гахай жилтнүүд тусгай засал хийлгэнэ
2016-02-06

 

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн Чогчин зурхайч Ш.Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа.

 

Ирж буй бичин жилийн өнгө, нуруу ямархуу байгааг та зурхайч хүний хувьд ажиж суугаа болов уу?

 

-Би өөрөө зурчихсан юм шиг ярьж болохгүй. Гэхдээ би зурхайч хүн. Тэгэхээр Цогтбаатар зурхайчын гаргасан цаг тооны бичигт буусан шороон үхрийн зурлагыг дүрсэлж хэлэх юм бол  үхрийн толгой, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан. Цагаан биетэй. Дөрвөн шийр ногт, омруу туурай нь шар. Хөх цулбууртай, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь шар царайтай гэзгээ орой дээрээ бухалдсан ногоон дээл, цагаан бүстэй, хоёр шар гутлаа бариад хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон бургасан улаан шүлбүүр барьсан хүч чадалтай хүүхэд үхрийнхээ баруун тал алхаж буйгаар “Гал бичин” жилийг  дүрсэлсэн байна.

 

Хүч чадалтай хүүхэд дүрслэгдсэн нь юуг илэрхийлэх вэ?

 

-Энэ нь залуу хүний үйлс бүтэмжтэй, залуусын  ажил үйлс бүтэмжтэй гэдгийг харуулж байна. Бүхэл зураглалаас жилийн өнгө аяс байр байдлыг ажвал, нялхас буюу түмэн олонд маш сайн. Өвгөдөд буюу өндөр суултан, албан тушаалтан, дунд суудалтан /албан тушаалтан залууст/ тааруу. Хааны язгуур дэлгэрнэ гэсэн байна. Энэ нь иргэд амгалан тайван, ажил үйлс бүтэмжтэй. Гэвч дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун хямрал тэмцэл их гарах магадлалтай гэжээ. Мөн Хулгай дээрэм ихсэх, ядуурал хоосрол гарах магадлалтай гэсэн дүр зураг байна.

 

Байгаль цаг уурын хувьд хэрхэн дүрслэгдсэн бол?

 

-Зун намрын улиралд хур, бороо, мөндөр орох нь элбэг. Хур цагтаа буух ч дунд зэрэг. Шазрын шим өгөөж дундхан. Ерөнхийдөө гандавтар жил болох нь гэж буусан байна. Эртдээ өвс, ургамал, ногоо сайн гарна. Хөндий гуу, жалгын ургац арвин. Зарим газар халуун чанарын өвчин гарч мэдэх, салхи мөндөр аянга цахилгаан буух нигууртай. Галын хүч арвижна. Үхэр малд сайн ч хүнд тааламжгүй дүрслэгдсэн байна.

 

“Нүүр муут” бичин жил гэхээр хүмүүс зуд болно гэж ярьж байна?

 

-“Муу нүүрт” гэдэг 60 жилд нэг л удаа тохиож буй нэр томъёо юм. Тэрнээс Гандантэгчэнлин хийдийн хэдэн лам зохиогоод тавьчихсан зүйл биш. Өвөг дээдэс, эрдэмтэн мэргэдийн тогтоож тавьсан нэршил.  Зурхайн ухаанаар он тооллыг жаран жарнаар хуваагаад тэр дотор оногдсон жилд  буусан нэршил юм. Монголчууд эртнээс байгалиа өөрсдөө шинжиж ирсэн. Бороо хэзээд орох, нар яавал гардагыг шинжиж чаддаг олон зууны туршлага хуримтлуулсан ард түмэн. Үүгээрээ ч чадаж байсан. Энэ олон жилийн түүхээс харахад “Бичин” жилд зуд зурхан их болж байсан тохиолдол элбэг учраас л мухар сүсгээр болгоомжилж байгаа болов уу. Тэрнээс “Бичин” жил болгонд зуд болох тохиол байхгүй.

 

Жилийн хар нохойн ам аль зүгт байгаа вэ?

 

-Жил, сар, өдрийн хар нохойн ам гэж байдаг. Энэ жилийн хар нохойн ам баруун зүгтээ харсан байгаа. Сарынх нь зүүн талдаа, өдрийнх нь мөн баруун талдаа харсан.

 

Онцгойлон засал хийлгэвэл зохих насныхан?

 

-10, 19, 28, 37, 46 гээд мэнгэ голлох нас байдаг. Энэ насны хүмүүсийн суудлын гүймэг, насны гүймэг таарч байгаа. Суудал нь өнцөгдөж, давхцаж, жил нь орж буй хүмүүс анхаарч засал хийхээр байгаа. Онцлоод хэлвэл бар жилтэй хүмүүсийн хувьд “их харш” жил нь гарч байна. Мөн жил бүр 12 жилийн хоёр нь Шишид жил болдог. Энэ жилд могой, гахай жил таарсан. Шишид гэдэг нь  “бага харш” жил. Энэ жилтэй хүмүүст тусгай засалтай гэдгийг онцгойлон хэлэх хэрэгтэй болов уу.

 

-Хүмүүүс  суудал өнцөгдөнө,  жил орно гэхээр болгоомжилдог хэр нь шашин талаасаа тэр бүр ойлголтгүй явдаг.

 

-Жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох жилүүд байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй байдаг. Энэ бүгдтэй учрах вий гэдгээс болгоомжилж эмзэг гэсэн энэ жилд засал ном хийлгэдэг. Муу зүйлтэй учирсан тохиолдол байсаар ирсэн учраас жил орно, мэнгэ голлоно гэдгийг хайхрахгүй өнгөрч болохгүй нас, жил байдаг юм байна шүү гэдгийг амьдрал түүхэн замнал харуулаад ирсэн байгаа юм.

 

Засал номоо заавал шинийн 15-нд багтаж уншуулах учиртай юу?

 

-Засал номыг цагаан сарт амжаад хийлгэчихвэл зөв зүйтэй гэдэг өрөөсгөл ойлголт. Жилийн эхэнд хийморь сүлд нь өөдрөг, дунд үед нь анхаарч болгоомжлох цаг хугацааны үе байдаг. Хийморь лундаа доройтох түүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй ч үе байдаг. Энэ бүгдээс хамаараад засал номоо 2-3 удаа хувааж хийлгэж болно. Хүнд жаргал, зовлон, болзошгүй бүхнийг цаг тооны бичигт хэлээд өгчихсөн байдаг. Түүнээс уруудаж, доройтох улирал цаг хугацааг мэдсэн байх хэрэгтэй. Хийморь сүлд нь өөдөө байгаа хүнийг цагаан сараар л хийлгэх учиртай гээд дуудуулаад байх шаардлага байхгүй. Өвс ногоо шарлах, гандах ч юм уу газар ус хөлдөх цагаар сүр сүлд нь буурах байвал тухайн цаг үеийг амдуулан хурал номд даган баясах нь зөв.

 

Шинийн 15-нд амжиж хийлгэвэл буян хишиг арвиждаг гэдэг.

 

-Энэ өдрүүдэд жилийнхээ ноён нурууны заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэх тал байдаг. Таны хэлж байгаагаар буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хийлгэх хэрэгтэй.

 

Сонирхоод асуухад цагаан сарыг бэлэггүй тэмдэглэх саналтай хүмүүс цөөнгүй байдаг. Буян хишиг талаасаа энэ зөв үү?

 

-Цагаан сарын утга учир нь амьтанг хооллож ундлах, өглөгө өгөхөөс гадна давхар буян хураах цаг мөч тохиодог. Тиймээс хишиг буянаа аль болох олон хүнд түгээж буян хийх юм бол буян хураагдаж байдаг юм. Билэг дэмбэрэлээ бодох юм бол их бага гэлтгүй хүн өөрийн боломжоороо амьтны алга дээш нь харуулах учиртай. Цагаан сар гэдэг маш их буян хураадаг баяр .

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-06
Зочин:
yamar muukhai ug bichne ve, yamar khun gej iim muukhai ugiig teej yavdag bol...
2016-02-07
Manjiin esreg mongol:
bitgii hudlaa huts l daa muu pizda mini
2016-02-06