Өнөөдөр “Хөхөө Намжил” дуурь тоглогдоно
2016-02-06

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид нэгдүгээр сарын 23, 24-нд Ж.Чулууны “Уран хас” балетыг тоглож үзэгчдийн хүртээл болгосон бол энэ удаад Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг  тоглоно.

 

Ард түмний дунд алдаршсан "Хөхөө Намжил"-ын домгоос сэдэвлэсэн эл дуурьт морин хуур хөгжим анх үүссэн домог болон ардын аман зохиол,  үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг.

 

Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.

 

Дуурь энэ амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 6,7-ний 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин