“Төгсгөлгүй” балет тоглогдоно
2016-02-06

Монголын өнөөгийн нийгэм, уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв үнэнч хайр дурлалын тухай өгүүлэх “Төгсгөлгүй” сонгодог балет тоглогдох гэж байна.

 

Балетийн бүжгийг, танго бүжигтэй хослуулсан өвөрмөц тавилттай уг бүтээлийг ДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм. Харин хөгжмийн зохиолыг Х.Алтангэрэл бичжээ.

 

Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон тус бүтээл 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд анхлан үзэгчдийн хүртээл болсон. Харин энэ  удаад Гэгээн хайрын баярт зориулан хоёрдугаар сарын 13,14-ны өдрийн 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдогдох юм. 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин