”Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэснийг батламжлав
2016-02-06

 

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Ботго авахуулах зан үйл" бүртгэгдсэн билээ. Бүртгэсэнийг тунхагласан батламж хүлээн авах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Гадаад хэргийн сайд Г.Пүрэвсүрэн оролцож "Ботго авахуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг БСШУ-ы сайд Л.Гантөмөрт гардуулав.

Батламжийн эх хувийг Монголын Үндэсний музей, хуулбар хувийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын удирдлагуудад гардууллаа. Тус зан үйл нь Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлж буй 13 дахь өв юм.

 

Ингэ хөөслөх нь монголчуудын малтайгаа харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйл. Ингэ хоёр жилд нэг удаа ботголох бөгөөд ботгоо голох тохиолдол бий. Тиймээс аялгуу дуугаар дамжуулж ингэнд ботгыг нь авахуулдаг уламжлалтай. Ингэнд ботго авахуулахад “хөөс, хөөс” хэмээх тухайлсан аялга, дуу дохиог хэрэглэж ирсэн. Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна.

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
инээдэм арай өөр юм бүртгүүлэх ёстой:
энэ ямар ашигтай юм бидэнд хэрэг байгаа юм уу нээх их юм хийсэн гэж харагдах хувь хүнд хэрэгтэй байх монгол түмэн бүртгүүлсэн бүртгүүлэйгүй амьдарч таараа зан үйлээ хийж таарна бид чадаж байгаа юм чинь
2016-02-11
Zochin:
Xuuslux toiglox zuuglax uuvlux geed bdag bygdiig ni neg mur oruulaxgyi dee
2016-02-06