Зүг мөрөө хэрхэн гаргах вэ
2016-02-08

“Нүүр муут” хэмээх гал бичин жилийн шиний нэгний өглөө зүг, мөрөө аль зүгт хэрхэн гаргавал зохистойг Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн тооцоолж зурснаар хүргэж байна. Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргахдаа хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Ингэснээр шинийн нэгний өглөө аз хийморьтой, буян хишигтэй байх нь тэр жилдээ түвшин төгөлдөр байхыг билэгддэг.

 

Зүг, мөрөө гаргахад нэгэн зүйлийг анхаарууштай. Энэ нь тухайн хүний зүгээ гаргах цог хийморийн зүгтэй “хар нохойн ам” давхцах явдал юм. Ингэсэн тохиолдолд зүг, мөрөө гаргахдаа цог хийморийн зүг рүү зүглэлгүйгээр, өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргаж буян хишгийн зүгээсээ ирэх учиртай. Тиймээс “Бичин” жилийн хар нохойн ам баруун зүг, сарын хар нохойн ам зүүн зүгт байгаа тул шороо ба ус суудалд суусан хүмүүсийн зүгийг амин зүгт гаргаж эмийн зүгээс ирэхээр тооцоолжээ.

 

 

Суудал/хүйс/

Төрсөн он

Нас

 

 

Гал

 

Эр

2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912, 1904

1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113

 

Эм

2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932 1924, 1916, 1908, 1900

5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117

 

Зүг: Зүүн урагш гарч, урдаас ирнэ.

 

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна.

 

Унших тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа /7-21 удаа/

 

Цээр: Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

 

 

Шороо

 

Эр

2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911, 1903,

2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114

 

Эм

2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 1917 1909 1901

4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116

 

Зүг: Цог хийморийн зүгт “огторгуйн хар нохойн ам”таарч буй тул баруун хойшоо гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ.

 

Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа /7-21 удаа/

 

Цээр: Эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авч болохгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэж болохгүй. Газар, шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газр усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжтэй бай. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

 

 

Төмөр

 

Эр

2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 1918 1910 1902

3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115

 

Эм

 

Мөн насны эмэгтэйчүүд

 

Зүг: Баруун урагш гарч, баруунаас ирнэ.

 

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа. /7-21 удаа/

 

Цээр: Чоно нохойд хазуулсан мах, ялангуяа зүүн хавирганы махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутаг мэсний аюулаас болгоомжил. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр сэрэмжтэй бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

 

Огторгуй

 

Эр

2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 1917 1909 1901

4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116

 

Эм

2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 1919 1911 1903

2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114

 

Зүг: Зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ.

 

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа. /7-21 удаа/

 

Цээр: Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, хуучин гэр сэлбэх таатай биш. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

 

 

Ус

 

Эр

2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 1916 1908 1900

5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117

 

Эм

2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 1920 1912 1904

1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121

 

Зүг: Зүүн зүгт гарч, зөв тойрч хойноос ирнэ.

 

Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа. /7-21 удаа/

 

Цээр: Шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр сав гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

 

 

Уул

 

Эр

2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 1923 1915 1907 1899

6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118

Эм

2009 2001 1993 1985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 1921 1913 1905 1897

8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120

 

Зүг: Баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ.

 

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа. /7-21 удаа/

 

Цээр: Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр сэрэмжтэй бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчин тусч болзошгүй тул анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

 

Мод

 

Эр

2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 1922 1914 1906 1898

7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 /мөн насны эмэгтэйчүүд/

Эм

 

Зүг: Хойшоо гарч,  зүүн зүгээс ирнэ.

 

Засал: Модноос  гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урагш, баруун хойт зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа /7-21 удаа/

 

Цээр: Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Шинэ бүс авах, ангийн үс бүү ав. Элэг, цөс, гэдэс дотрын өвчин тусч болзошгүй тул сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

 

Хий

 

Эр

2009 2001 1993 1985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 1921 1913 1905 1897

8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114

Эм

2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 1923 1915 1907 1899

6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120

 

Зүг: Урагш гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ.

 

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна.

 

Унших тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа. /7-21 удаа/

 

Цээр: Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах идэхийг тэвч. Галзуурсан адгууснаас болгоомжил. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин тус болзошгүй тул сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

 

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүний он адил болно.

 

 

Бэлтгэсэн: Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
үргэлж мөнх:
Зөрөөд байна ш дээ
2016-02-09
Зочин:
БАЯРЛАЛАА гэдэг уу?БАЯРЛАА гэдэг уу?
2016-02-08
Зочин:
БАЯРЛАА
2016-02-08
Зочин:
БАЯРЛАЛАА гэдэг уу?БАЯРЛАА гэдэг уу?