Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь
2016-02-08

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд 2 дугаар сарын  8-нд  09.00-24.00 цагт ажиллаж, 2 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 

 
 
“Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд 2 дугаар сарын 8–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 2 дугаар сарын 9–нд амарна.
 
Шинийн 2 буюу 2 дугаар сарын 10-нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 2 дугаар сарын 11-ээс эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 2 дугаар сарын 8–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 2 дугаар сарын 9-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана.
 
Шинийн 1, 2 буюу 2 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 2 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 2 дугаар сарын 13-аас эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 

“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  2 дугаар сарын 8–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 2 дугаар сарын 9-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана.
 
Шинийн 2 буюу 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 
Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 2 дугаар сарын 8-нд  08.30–22.00  цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 2 дугаар сарын 9-нд амарна.
 
Шинийн 2 буюу 2 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 2 дугаар сарын 11–ээс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
“Скай”  их дэлгүүр битүүн буюу 2 дугаар сарын 8-нд 09.00-22.00 цагт ажиллана. 2 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 2 дугаар сарын 12-ээс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
“Нарантуул”  худалдааны  төв
 2 дугаар сарын 8-нд 10.00-19.00 цагт  ажиллаж, 2 дугаар сарын 9-өөс  эхлэн 2 дугаар сарын 18-ныг дуустал амарна. 2 дугаар  сарын 19–өөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

 
“Хар хорин” худалдааны төв 2 дугаар сарын 1-8-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 2 дугаар сарын 9-өөс12-ныг дуустал амарна. 2 дугаар сарын 13-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 2 дугаар сарын 8–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 2 дугаар сарын 9-12-ныг дуустал амраад, 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.   
     
 
“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 2 дугаар сарын 8–ны өглөө 06.00–18.00 цагт  ажиллаж, шинийн 1 буюу 2 дугаар сарын 9-16-ныг дуустал амраад, 2 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
“Да хүрээ трейд” техникийн зах 2 дугаар сарын 8–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 2 дугаар сарын 9-14–нийг дуустал  амраад, 2 дугаар сарын 15–аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд 2 дугаар сарын 8-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 2 дугаар сарын 9, 10, 11-нд  амраад, 2 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 
 
 
УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ
 
 
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.  
 
Shuud.mn
Сонин хачин