Нью Йорк дахь хятадууд баярлав
2016-02-08

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах Хятад хорооллын хятадууд өчигдөр 20.00 цагийн орчимд бичин жилээ угтан авч, баярлацгаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хятадууд салют буудуулж, цаасан дэнлүү хөөргөсөн байна. Мөн 2000 гаруй хүнийг оролцуулсан багт наадам зохион байгуулжээ.

 

Хятадын Еэвэн сар тохиож буйтай холбогдуулан Нью Йоркийн цагдаагийнхан бэлэн байдалд шилжиж, иргэдийг аюулаас хамгаалсан байна. Учир нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл уг баярын үеэр “халдлага үйлдэх болно” хэмээн заналхийлсэн билээ.

 

Цагдаагийнхан зохион байгуулагчдыг салют ашиглахыг зөвшөөрсөн ч иргэдийг салют ашиглахыг хатуу хоригложээ. Хятадууд өнөөдөр бичин жилээ угтан авах бөгөөд энэхүү баяр 15 хоног үргэлжилдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hyatadiin shine jil blj bna, uynii chini eeven sar..eevengiin bayar gedeg ni namar urgatcaa huraasnii daraa hiideg urgatciin bayar
2016-02-08