Ким Чен Ун дэлхийг айлгав
2016-02-09

Хойд Солонгос хиймэл дагуул ачсан пуужингаа хөөргөжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Хойд Солонгос энэ сарын 7-нд орон нутгийн цагаар 9.31 цагт цаг агаар судлах зорилготой хиймэл дагуул ачсан пуужингаа хөөргөлөө.  Өнгөрөгч долоо хоногт удирдагч Ким Чен Ун "энэ сарын 8-24 хооронд хиймэл дагуул ачсан пуужингаа сансарт хөөргөх болно" хэмээн Олон улсын далайн байгууллага /IMO/ болон Олон улсын мэдээлэл холбоо /IYU/ агентлагт мэдэгдсэн юм. “Кванмёнсон-4” гэх хиймэл дагуул ачсан пуужингаа баруун эрэгт орших “Сохэ” туршилтын талбайгаас хөөргөсөн бөгөөд “KCNA” агентлаг шууд дамжуулсан байна. Пхеньян пуужин хөөргөсөн гэх мэдээллийг хамгийн эхэнд Японы Засгийн газар “J-Alert” системийн тусламжтай хүлээн авч, НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон БНХАУ-ын Батлан хамгаалах яаманд шуурхай мэдээлж, уг мэдээлэл дэлхий даяар тархсан юм. Пуужин хөөргөсөн гэх мэдээллийн дараа Япон, Өмнөд Солонгос байлдааны бэлэн байдалд шилжиж, хил орчимдоо пуужин эсэргүүцэгч байршуулсан байна. Удирдагч Ким Чен Ун энэ сарын 6-нд хиймэл дагуул ачсан пуужин хөөргөх тушаалд гарын үсэг зуржээ. Тушаалд гарын үсэг зурж буй зургийг “KCNA” агентлаг цахим сайтдаа байршуулж “Шинэ алхам” хэмээн зургийн тайлбарт бичсэн байна.

 

Ким Чен Ун хиймэл дагуул ачсан пуужин хөөргөх тушаалд гарын үсэг зурав.

 

Шинжлэх ухааны зорилготой хиймэл дагуул хөөргөх асуудалд НҮБ-д гол анхаарлаа хандуулан, хэрвээ пуужин хөөргөвөл хориг тавихаа сануулсан.

 

НҮБ болон олон улсын хоригийг үл тоон Пхеньян пуужингаа хөөргөсөн бөгөөд өчигдөр 7.00 цагт “KCNA” агентлаг “Хойд Солонгосын хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орлоо” хэмээн ард түмэндээ мэдэгджээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамын мэдээлснээр “Пуужингийн эхний хэсэг Шар тэнгист унасан. Хиймэл дагуулын хамгаалалтын дэлгэц Чежудо аралд унасан” гэж мэдээлэв Пхеньян алсын тусгалтай пуужин хөөргөсний дараа Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын Аюулгүй зөвлөл шуурхай хуралдаж, тус улсыг олон улсад заналхийлсэн хэмээн буруутгасан байна. Аюулгүй зөвлөл “өнгөрсөн нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг туршсан болон энэ удаагийн пуужингийн туршилтын эсрэг хатуу хориг тавина” хэмээн мэдээлсэн билээ. Пхеньяны эсрэг ямар хориг тавихаа тодорхой болгохыг Их Британи болон Японы Засгийн газар хатуу шаарджээ.

 

“Аливаа пуужин харвах, хиймэл дагуул, сансрын хөлөг хөөргөхөд баллистик технолги ашиглах нь” цөмийн зэвсгийн технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг хэмээн НҮБ-ын тогтоолд дурьдсан байдаг. Уг тогтоолыг ноцтой зөрчсөн Хойд Солонгосын үйлдлийн хариуд Аюулгүй зөвлөлийн гишүүд шинэ тогтоол батлах болно. Энэхүү тогтоолын төслийг боловсруулах саналыг ойрын өдрүүдэд зохион байгуулах болно” хэмээн НҮБ-д суугаа Венесуэл улсын байнгын төлөөлөгч Рафаэль Рамирес мэдэгджээ.  Пуужин хөөрөөд 10 минутын дараа Японы Окинава мужийн дээгүүр нисч өнгөрчээ. “Уг пуужин Японы газар нутагт унаж, иргэдийг хохироох, хувийн өмчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид зенит пуужингийн “Patriot, PAC-3” цогцолборын тусламжтайгаар Пхеньяны пуужинг агаарт устгах болно” хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд, генерал Накатани мэдэгдсэн билээ.

 

Пуужин тус улсад аюул учруулаагүй ч Японы удирдлагууд дургүйцлээ илэрхийлэн тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдэж, АНУ, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын Батлан хамгаалахын хамтарсан уулзалт зохион байгуулах санал гаргасан байна.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Хиймэл дагуул хөөргөх пуужинг баллистик пуужин туршиж буй үйлдэл хэмээн тооцох болно” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Пхеньян энэ үйлдэл олон улсын гэрээг зөрчлөө” гэсэн байна.

 

2012 оны арваннэгдүгээр сард Пхеньян сансрын хиймэл дагуул ачсан пуужингаа амжилттай хөөргөсөн билээ. “UNHA-3” гэх хиймэл дагуул амжилттай сансрын тойрогт орсны дараа Вашингтон дургүйцлээ илэрхийлэн тус улсын эсрэг эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хориг тавьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ ыг устгах хэрэгтэй. Тэгвэл дэлхийд энх амгалан байдал ирнэ
2016-02-12
Зочин:
Даварсан АНУ д хориг тавиач. Байнга л пуужин хооргож дэлхийн хун торолхтоний эсрэг гэмт хэрэг одуулж байдаг биз дээ. Шударга биш байна. АНУ руу нэгдэж довтлох хэрэгтэй
2016-02-12
зочин:
Америк, Хятад, Орос пуужин хөөргөж болно, Харин хойд Солонгос, Монгол пуужин хөөргөж болохгүй гэдэг нь яаж байгаан.!
2016-02-11
Зочин:
Бага шиг тэнэгтээч.. Америк чадахгуй л байхгуй юу...америкчууд чадал муутай улсыг л дээрэлхэж бембегддег...солонгосоос айгаад ойртож ч чадахгуй..
2016-02-10
Зочин:
buzar muuhai ulsiig amerpk hurdan bumbug hayad ustaachee
2016-02-10
Зочин:
Бага шиг тэнэгтээч.. Америк чадахгуй л байхгуй юу...америкчууд чадал муутай улсыг л дээрэлхэж бембегддег...солонгосоос айгаад ойртож ч чадахгуй..
Зочин:
Xoorxii teneg mongolchyyd amniixaa tarxiniixaa xemjeegeer l bichix um . Yaj xohjoxov de iim teneg xymtyys. Iim teneg bolxoor l bidnii neriig medrel myytai xynii ovchnii ner bolgochson bx. Delxiigeer dain xiigeed yabsan xoigyyr yldsen teneg medreliin xyyxdyyd n l bx bid .
2016-02-10
Зочин:
Ovoo muu garuud yumdaa odoo sqlqqvch gargaal suuchihan bizdee
2016-02-10
Зочин:
Бүх л зүйлийг Америк болон барууныхан мэдэж хорих эрхгүй биз дээ. Тэдний харцаар дэлхий хөдлөх албагүй. Цаг өөр болж байгаа гэдгийг тэдэнд мэдрүүлсэн сайхан үйл явдал болжээ.
2016-02-10
Зочин:
нэгдмэл нэг гараар атгахгүй бол хүмүүжил дорой сахилга бат тааруу ганц ганцаараа жалгын үзэлтэй хувиа борлуулж довоо шарлуулсан үзэлтэй муухай Монголчууд хэзээ ч дэлхийд ноёлохгүй. Одоо ганцхан генерал гарч ирээд төр ард түмнийг атгаж бүх баялгыг зөвхөн улс мэддэг болбол Монгол 30 жилийн дараа дэлхийд гайхуулна.
2016-02-10
zochin:
yamarch gazriin bayalgui gantsaardmal oron puujin hoorgood baihad mgld gants uurhai ajiluulah gej heden jil heruul hiigeed duusj bna daa
2016-02-10
zochin:
yamarch gazriin bayalgui gantsaardmal oron puujin hoorgood baihad mgld gants uurhai ajiluulah gej heden jil heruul hiigeed duusj bna daa
2016-02-10
жэн:
дахиад айлгаарай
2016-02-09
өахыж:
өөрийгөө хөгжүүлж чадсан улсаас дээрэмдэж амьдардаг хүмүүс айждээ
2016-02-09
эх:
хойд солонгосыг биеээ даасан хүчирхэг байхад яагаад энэ олон улс дургүйцээд байна үндэстнийг нь хуваасан байдал нэг үндэстэн болох гэсэн тэмцэлд хаа байсан америк япон нүб дургүйцдэг нь илүүл байна монголыг арай хөгжие гэхээр нь гаднаас бас дургүйцээд байдаг юм биш биздээ хэрэв тийм бол хүн төрлөхтөн ардчилал ярьж зүсээ хувилгасан хүн сүрэг хэвээрээ л байна даа
2016-02-09
xaxa:
tsus ni oirtson chi bol ustgaj amjihgui
2016-02-09
unen:
zugeer l hiimel daguul achsan puujin huurguhud l yopon solongos hoyor bur aisandaa umdunduu baalaal da. mongol bol yun puujin ongots 40-n bidontoi usaa zuuh usnii turdeg tereg ch hiij buteej amjihgui baiga uls shuu dee gej. uneniig helehed 3 say huntei mongolchuudiin 2 say garui ni usaa hujaagaas orj irsen tergeer zuuj uuj ugaaj amidardagiig medeh uu
2016-02-09
mal:
achihgui tegeed uher ni deer duureed yavah uu chi
2016-02-09
Зочин:
NORDKOREA MANDTUGAI
2016-02-09
XAXA:
TA NAR ARD TYMEN XETSYY BNA GEED BOSLOGO GARGAX GEED BGAA BIZDEE ENE ULS ARD TYMNEE BODODGYI MAA MALUUDAAAA
2016-02-09
mundag batsaan:
gaixaltai yumaa iim zaluugaaraa iim zorigtoi...manaixiig bodbol delxiig ailgaj l bnda hehe
2016-02-09
saihan yuma:
xoid solongosiig mash yduu zuduu xogjilgui meteer delxiif taniulj surtalchilax n bARUUNII ORNUUDIIN YLANGUYA AMERIKIIN BODLOGO SHUUDEE ENIIG N DAGAAD MANAIXN XURTEL IX L XARGIS ZERLEG BUX XUN N OLSGOLON BDAG METEER BODCN BXIIN UNENDE XOGJIL TSETSEGLELT BARILGA BAIGUULAMJ METRO NTR GD YUN MANAI MONGOL...XEDII OLON ULSAD AD UZEGDEJ BGA CH GESN XENEES CH XARAAT BUS XUCHIRXEG BGA N UNEXER BAXARXMAAR BN MANAIX BOL OILGOMJTOI.DEEDSUUD N BUGD GAR XOL BOLCN TSADXAA MEDKU MALNUUD.IIM BAIJ ENE ULSIIG MUULAAD BAIX NEEX SHAARDLAGA BXGU L BOLVUUDAA ZARIM NEG UXER MONGOLUUDAA
2016-02-09
Зочин:
ene erguug hurdan ulstai ni ustgaasai
2016-02-09
xaxa:
tsus ni oirtson chi bol ustgaj amjihgui
тт:
ХҮЧТЭЙ УЛС САЙХАН ЮМДАА
2016-02-09
XAXA:
TA NAR ARD TYMEN XETSYY BNA GEED BOSLOGO GARGAX GEED BGAA BIZDEE ENE ULS ARD TYMNEE BODODGYI MAA MALUUDAAAA
Зочин:
puujind achaad baihdaa yahav dee, onigootoin
2016-02-09
mal:
achihgui tegeed uher ni deer duureed yavah uu chi
Ард:
Манайхан пуужин бүү хэл хүнсний ногоогоо ч тарьж чадахаа больчихоод байхад энэ улс эдийн засгийн хүнд бэрх хориг дунд ийм өндөр хөгжилд хүрч байна шүү пээ. Манайхан энэ улсыг хоцрогдсон гэж сурталчлаад байдаг нь. Барууныхны суртал нэвтрүүлгийн гар хөл болж байгаагийн жишээ
2016-02-09
Иргэн:
АНУ болон барууныхны эсрэг сөрөн зогсож чадаж байгаа төрийн бодлого, бие даасан хөгжилд бахархаж байна.
2016-02-09
Unen ug:
Muu muudaa deerelhuu Mina gadsandaa sharalhuu
2016-02-09