Ч.Хөхчирэнгэнд “Ирээдүйн бөхийн аварга” шагналыг олгов
2016-02-08

Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан үргэлжилж байна.

 

 

Барилдааны тавын даваанд Улсын гарьд Д.Рагчаа, Улсын Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж шөвгийн наймт шалгарч үлдэв. Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, "Монос" группийн бөх Улсын харцага Ц.Содномдорж, Улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, шөвгийн 8-нд тунаж үлдлээ. Үүний дараа Улсын гарьд Н.Ганбаатар улсын арслан Батсууриар, Улсын харцага Н.Батзаяа, Улсын аварга С.Мөнхбатаар, Улсын начин Т.Баасанхүү, Улсын гарьд Б.Гончигдамбаар Улсын заан Ч.Санжаадамба, Улсын начин Б.Сугаржаргалаар тус тус давж шөвгөрлөө. Ийнхүү дээрх бөхчүүд болон Улсын арслан Э.Оюунболд нар барилдааны дунд шөвөгт шалгарч үлдээд байна.

 

Барилдааны тавын давааны үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУГТ, дархан аварга А.Сүхбат сар шинийн баяраар олгодог уламжлалт “Ирээдүйн бөхийн аварга” шагналыг Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн залуу арслан Ч.Хөхчирэнгэнд хүртээлээ.

 

Гурвын давааны төгсгөлд Аймгийн арслан О.Хангай, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэн нарын дунд багагүй маргаан үүссэн бөгөөд Ерөнхий хөлийн цэцийн шийдвэрээр Улсын арслан О.Хангай арслан давсан юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин