Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ
2016-02-10

 

Холливуудын нэрт жүжигчин Сальма Хайек Лос Анжелес хотноо үргэлжиж буй шинэхэн киноныхоо зураг авалтын үеэр хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “ABS” агентлаг мэдээллээ.  

 

Тэрбээр “Согтуу аав болон ээж” гэх инээдмийн кинонд тоглож буй юм. Сальма зураг авалтын үеэр толгойгоо хүчтэй цохиж, хүнд гэмтээсэн аж.

 

Жүжигчин бүсгүй инстаграмдаа “Толгой хөдөлсөн бололтой. Удахгүй шинжилгээний хариу гарна. Битгий  санаа зов, одоо эрүүл болсон. Олон хоног зураг авалтад орсон учир их ядарчээ. Одоо зүгээр ээ” гэж бичжээ.

 

Сальма түргэнээр эмнэлэгт хүргэгдсэний дараа киноны зураг авалт зогссон байна. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Сальма удахгүй эмнэлэгээс гарна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энийг ямар хүнд гэдэг юм.
2016-02-11
Мэдрэл гацаа орчуулагчид:
ТОЛГОЙ УГААСАА ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХАРИН ТАРХИ ХӨДӨЛСӨН БАЙЛГҮЙ
2016-02-10
kkk:
anhnii hair kkkk
2016-02-10