Сири рүү тусгай хүчин илгээхэд бэлэн
2016-02-10

 

“Саудын Араб Сири рүү тусгай хүчнийг илгээхэд бэлэн” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр мэдэгдсэн талаар “CNN” агентлаг уламжлав.

 

Тус улсын эрх баригчид Сири рүү тусгай хүчнээ илгээж, хэт даврагчидтай хуурай замаар тулалдах эсэх асуудлаар хэлэлцэж буй гэнэ.

 

“Эрх баригчид хамгийн багадаа 2000 гаруй цэргээ илгээх сонирхолтой байгаа” хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч энэхүү мэдээллийг сайд батлаагүй байна. Тэрбээр “Одоогоор цэргийн тоо тодорхой бус байна. Энэ асуудал зөвхөн яриа хэлэлцээрийн шатанд явж байна. Бид хэт даврагчидтай хуурай замаар тулалдах бодолтой байгаа” гэж хэлжээ.

 

 

Италийн нийслэл Ром хотноо өнгөрөгч долоо хоногт АНУ тэргүүтэй олон улсын эвслийн анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдсан билээ. Уг уулзалтын үеэр эвсэлд Саудын Араб нэгдэх хүсэлтэй Пентагонд гаргаж, нааштай хариу хүлээн авсан билээ. Пентагоны тэргүүн Эштон Картер уг саналын хүлээн авсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ongots motor nshat
2016-02-10
Зочин:
huurai zam gazartai holbogdono
2016-02-10